x

Канад улс дэлхийд анхны зорчигч, ачаа тээврийн Boeing 737-800 онгоцтой болов

Канадын агаарын тээврийн Air Inuit компани дэлхийд анхных болох зорчигч болон ачаа тээвэрлэх давхар зориулалттай Boeing 737-800 Next Generation нисэх онгоцыг хүлээн авчээ.

Transport Canada байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан уг онгоц энэ сарын 13-наас эхлэн Монреал-Куужжакийн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн байна. KF Aerospace компани энэхүү нисэх онгоцыг хойд туйлын хатуу ширүүн нөхцөлд тохируулан шинэчлэн тоногложээ. Онгоцны урд талд 5 хэсгээс бүрдэх ачааны тавцан, сүүл хэсэгт 90 суудал бүхий зорчигчийн салон бий. Ингэснээр Нунавик районы алслагдсан суурин газруудад зорчигчид ба ачааг зэрэг хүргэх боломжтой болжээ.

Шинэхэн Boeing 737-800NG агаарын хөлөг нь хуучирсан 737-200 загварын онгоцуудыг орлох бөгөөд зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангасан, түлшний зарцуулалт багатай, нисэх хүчний орчин үеийн электрон төхөөрөмжөөр тоноглогдсон ба хиймэл дагуулын Starlink интернэтийн сүлжээнд холбогдсон байна.

Агаарын тээврийн Air Inuit компанийг Нунавик районы уугуул иргэд болох инуитууд Makivvik корпорацаар дамжуулан 100 хувь эзэмшдэг байна. Өдгөө 36 нисэх онгоц, 1175 ажилтантай, 1978 онд байгуулагдсан тус компани Нунавикийн эргийн дагуух 14 суурин газрыг Канадын бусад муж, хотуудтай холбодог юм.

Эх сурвалж: Каzinform

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 45 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 54 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 3 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 9 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 27 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 47 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 53 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 58 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 3 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 23 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 10 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 54 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top