x

“Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 сурагчид долоо хоногт гурван өдөр сүү өгөхөөр энэ сарын 26-наас эхлүүлэхээр болжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс сүү үйлдвэрлэгч нартай уулзаж, “ТЭСО” группийн "Милко” компанийн сүүний үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна. Ирэх онд 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг сүү хөтөлбөрт хамруулна. Мөн долоо хоногт сондгой өдрүүдэд гурван удаа сүү өгөхийг таван өдөр болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ахлах ангийн хүүхдүүдэд купон өгч кофе шопуудаар үйлчлүүлэх болон сургууль дээрээ сүү уух боломжтой байхаар, бага, дунд ангийн хүүхдүүдэд сургуулийн коридорт халуун сүүний “АТМ” суурилуулж сүү өгөх талаар мөн судалж байна. Ингэснээр сүүний үйлдвэрүүд “АТМ”-ээ цэнэглэж, хүүхдүүд өөрийн аягаараа сүүгээ уух юм. Цаашид сүү хөтөлбөр хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг 2-5 жилээр судална” гэв.

“ТЭСО” группийн гүйцэтгэх захирал С.Болор “Бид нийт 13 га талбайд 45 мянган м.кв үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж, хавар нээлтээ хийхээр бэлтгэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өмнөх хүчин чадлаас 3 дахин нэмэгдүүлж үйлдвэрлэнэ. Өдөрт 400 тонн шингэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Хатаах үйлдвэрт шингэн сүүг шим тэжээл, чанарыг нь алдагдуулахгүй хуурайшуулдаг. Үндэсний үйлдвэрлэлээ олон улсын жишиг, стандартын дагуу дотоодын болон экспортын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хүүхдийн сүүний тухайд шингэн сүү, хатаамал сүү, халуун сүүг үйлдвэрлэдэг. Хүүхдүүдэд хамгийн шим тэжээлтэй сүүг өгөхөд нийслэлтэй хамтарч ажиллана. Сүүг тогтмол хэрэглэснээр хүүхдийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй. Халуун сүүг сүүний машинаас ч уух боломжтой” гэв.

Мөн хавраас эхлэн СХД-ийн 21, 32 дугаар хороо, БЗД-ийн Шархад, Гачуурт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт фермерийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнд, тэжээлийн ургамал тариалахад нь тоног төхөөрөмж, үрийн зээл олгоно. Үхэр худалдан авах, хашаа, саравчаа сайжруулан барихад нь ч зээлийг багцлан олгохоор төлөвлөж байгаа аж.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top