x

АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв

АНУ-ын зүгээс шахалт үзүүлснээр Ираны эрх баригчид 800 хүнийг цаазлахаар төлөвлөж байснаа цуцалсан гэж Ерөнхийлөгч Д.Трамп ярьсантай холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт пүрэв гарагт мэдэгдэл хийжээ.

Лхагва гарагт буюу 14-ний өдөр Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг зогсоосноос үүдэн Ерөнхийлөгч дээрх мэдэгдлийг хийсэн гэдгийг Ливитт дурдсан боловч цаазын талаарх мэдээллийг Д.Трамп хаанаас авсныг хэлсэнгүй.

Харин Ерөнхийлөгчийн өөрийнх нь батлан ярьснаар, “маш чухал эх сурвалжууд” цаазыг цуцалсан тухай түүнд мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ, Иранд болж буй үйл явдлын өрнөлийг Ерөнхийлөгч анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ажиллагааны бүх хувилбар түүний ширээн дээр байгаа гэдгийг онцлон дурдлаа. “Юу хийхээ зөвхөн Ерөнхийлөгч өөрөө мэдэж байгаа, цөөн тооны зөвлөхүүд нь түүний төлөвлөгөөний талаар мэднэ” гэж Ливитт хэлсэн байна.

Үүнээс өмнөхөн лхагва гарагт Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени-Эжеи хэлэхдээ, эсэргүүцлийн ажиллагааны явцад баривчлагдсан 18 мянган хүний хэргийг шүүх түргэвчилсэн журмаар шийдвэрлэж, зарим хүнд цаазын ял оноох нь зүйтэй гэсэн санааг илэрхийлсэн юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Fox News-д ярилцлага өгөхдөө “хүмүүсийг дүүжлэн хороох сэдэл, төлөвлөгөө Ираны удирдлагад огт байхгүй” гэжээ.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийг хамгаалах HRANA байгууллагын мэдээлэлд дурдсанаар, эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 544 хүн амиа алдаж, 10 600 хүн баривчлагдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 2-ны өдөр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Ираны хүчний байгууллагынхан тайван жагсагчид руу буудах аваас АНУ үйл явдалд хөндлөнгөөс оролцоно” гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 59 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 4 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 8 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 15 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 18 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 22 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 26 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 29 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 46 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 0 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 4 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 7 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 21 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 26 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 28 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 33 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 35 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 41 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 48 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top