x

“Бөхийн өргөө”-г нээхэд хөдөлмөрийн баатар Л.Чинбат саад болох нь

Бөхийн өргөөг яаралтай нээх талаар дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, тохиролцоонд хүрснээ олон нийтэд зарласан. Тэд хэвлэлийн бага хурал хийлгэхээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны үеэр өөрсдийн биеэр ард түмнээс уучлалт гуйсан байдаг.

Ингээд бөх сонирхогчид бөхчүүдийн түр зөвлөл байгуулсан аваргуудад итгэж удахгүй Бөхийн өргөө нээгдэх нь хэмээн баярлаж байв. Магадгүй энэ сарын 13-нд зохион байгуулагдах Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан Бөхийн өргөөнд болж мэдэх байлаа. Харамсалтай нь, Бөхийн өргөө хэзээ нээгдэх нь дахиад тодорхой бус болов.

Учир нь өөрсдийгөө МҮБХ-ны хууль ёсны тэргүүн хэмээн зарладаг “Гацуурт”-ын захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбат тэргүүтэн аваргуудын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөг нээлгэх талаар Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг хүлээн авах боломжтой эсэхийг тус дүүргийн шүүхээс Л.Чинбат тэргүүний талаас тодруулахад татгалзсан хариу өгчээ.

Тэд “Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна” гэсэн хариуг Баянзүрх дүүргийн шүүхэд өгснөөр Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогджээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 7 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 1 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 20 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 27 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 38 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 48 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 2 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 34 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 44 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top