Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг прокуроруудын тусгай баг шаарджээ.
Тусгай прокурорын багийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл нь улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх зорилгоор онц байдал зарласан нь улс орноо болчимгүй үйлдэл хийх гэж байсан сөрөг хүчнийхнээс хамгаалах зорилготой байсан гэх түүний тайлбартай зөрчилдөж байгаа ажээ.
Юн Сог Ёл хоёр дахь удаагаа баривчлагдсанаасаа хойш буюу долоодугаар сараас хойш хоригдож байгаа юм. Өмнө нь түүнийг батлан даалтааар суллах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна.
Мөн түүний эхнэр, Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хи наймдугаар сарын 12-наас хойш хоригдож байгаа бөгөөд түүнийг хувьцааны ханшийн манипуляц хийхэд оролцсон гэж буруутгажээ.
Эх сурвалж: Yonhap



