x

Армени, АНУ тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулна

Армени, Америк хоёр улс "Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын зам" (TRIPP) төслийн хүрээнд Арменийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулахаар тохиролцжээ.

“TRIPP бол Арменийн нутаг дэвсгэрээр саадгүй дамжин өнгөрөх олон төрлийн тээврийн чиглэлийг бий болгох зорилготой” гэж АНУ-ын Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсан байна. Мөн төслийн замын зураглалд дурдсанаар, TRIPP төслийг "Арменийн нутаг дэвсгэр дээрх транзит тээврийн тодорхой маршрутын хүрээнд, ирээдүйд нарийвчлан судлах газруудад боловсруулж, төсөл хэрэгжих нутаг дэвсгэр дэх Арменийн бүрэн эрхт байдлыг хадгалах ёстой" гэжээ.

Уг төслийн хүрээнд байгуулах “TRIPP Development” компани дэд бүтцийг хөгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцна. Тус компанийг АНУ-ын тал хянах ба Арменийн Засгийн газар Америкийн компанид 74 хувийг санал болгож, үлдсэн 26 хувийг нь өөртөө авахаар төлөвлөж байгааг замын зураглалд заажээ.

“Арменийн Засгийн газарт нэмэлт хувьцааг олгосноор гэрээг дахин 50 жилээр сунгах боломжтой. Ингэснээр Арменийн Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 49 хувьд хүрнэ” гэж баримт бичигт дурдсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзсаныхаа дараа мэдэгдэхдээ, TRIPP “Арменийн бүрэн эрхт байдлыг хөндөхгүйгээр эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг нээнэ” гэжээ.

“Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын маршрут” (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) төсөл нь Арменийн нутгаар дамжин өнгөрөх 42 км урт замаар Азербайжаныг Нахичеван хоттой холбох юм.

2025 оны наймдугаар сарын 8-нд Вашингтонд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Үүний дагуу Арменийн тал АНУ болон зарим гуравдагч талуудтай хамтран улсынхаа нутаг дэвсгэрт TRIPP төслийг хэрэгжүүлнэ гэдгийг онцолжээ. Төслийн хүрээнд авто зам, төмөр зам, нефть-хийн дэд бүтцийг барина.

Эх сурвалж: interfax

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 19 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 22 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top