x

Японы Ерөнхий сайд, БНСУ-ын Ерөнхийлөгч нар хамтдаа бөмбөр тогложээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар мягмар гарагт Нара хотод (Такаичигийн төрсөн мужийн нийслэл) уулзсаныхаа дараа хамтдаа бөмбөр тоглосон нь тэдний нөхөрсөг харилцааг харуулсан гэнэтийн үйл явдал боллоо.

Тэд дэлхийд алдартай BTS хамтлагийн хит дуу болох "Dynamite"-ыг, мөн АНУ-ын "Алтан бөмбөрцөг" наадмаас шагнал хүртсэн "Kpop Demon Hunters" анимейшн киноны "Golden" дууны хэмнэлийг бөмбөрөөр тоглосон байна. Өмнөд Солонгосын Засгийн газрын мэдээлснээр, Такаичи тоглолтыг удирдаж, Ли-д бөмбөр тоглохыг зааж өгсөн байна.

Энэхүү бөмбөр тоглох арга хэмжээ нь хамтарсан хэвлэлийн хурлын дараа Такаичигийн зохион байгуулсан оройн зоогийн өмнө болсон бөгөөд энэ тухайд Ли Жи Мёны хоёр өдрийн айлчлалын өмнө олон нийтэд мэдэгдээгүй байжээ.

"Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Ли хэлэхдээ, бөмбөр тоглох нь миний мөрөөдөл гэж байсан тул гэнэтийн бэлэг барилаа" гэж Такаичи X нийгмийн сүлжээнд бичжээ. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр Өмнөд Солонгост болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа хэлэлцээ хийсэн юм.

Такаичи их сургуулийн оюутан байхдаа хүнд рок хамтлагт бөмбөр тоглодог байсан бөгөөд түүний дуртай дуунуудын нэг нь Их Британийн "Deep Purple" хамтлагийн "Burn" юм.

Японы Ерөнхий сайд, БНСУ-ын Ерөнхийлөгч нар мягмар гарагт уулзах үеэрээ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 27 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top