x

Иран Орост 3 тэрбум долларын пуужин худалдсан байна

Оросын армийн Украинд явуулж буй ажиллагааг дэмжихийн тулд Иран улс 3 тэрбум орчим долларын үнэ бүхий пуужингуудыг Оросод худалдсан байна. Энэ тухай Блүүмбэрг агентлаг Барууны нэгэн улсын аюулгүй байдлын шинжээчийн ярьснаас эш татан мэдээлжээ.

Түүний хийсэн тооцоогоор, Оросын цэрэг Украин руу довтлохоос өмнө буюу 2021 оны 10 дугаар сараас хойш Ираны тал 2,7 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх хэлцлүүд байгуулсан байна. Үүнд ойрын зайн тусгалтай Fath-360 баллистик пуужин, мөн ойрын тусгалтай бусад ангиллын 500 орчим баллистик пуужин, 200 орчим зенитийн пуужин багтжээ.

2022 оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ, Иран хоёр улам ойртон нягтарч эхэлсэн байна. Эх сурвалжийн ярьснаар, Ираны тал хэдэн сая ширхэг сум, их бууны сумыг Орост нийлүүлжээ. Түүнээс гадна иранчууд 2023 оны эхээр байгуулсан 1.75 тэрбум долларын үнийн дүнтэй гэрээний дагуу Shahed-136 гэдэг цохилтын дроныг нийлүүлсэн ба технологийг шилжүүлэн өгснөөр Орост “Герань-2” дроныг үйлдвэрлэж эхэлсэн байна.

Барууны эх сурвалжуудын мэдээллээр, 2021 оны сүүлчээс хойш Оросын тал нийтээ 4 тэрбум гаруй долларын зэвсэг техник худалдан авчээ.

Орос, Ираны ойртон нягтрах үйл явц нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Барууны орнууд хориг тавьж эхэлсэн 2010-аад оноос эхлэлтэй юм. 2025 оны нэгдүгээр сард Техран, Москва хоёр стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боловч уг гэрээнд харилцан бие биенээс хамгаалах талаар тусгагдаагүй байна. Өнгөрсөн онд Израил, Америк хоёр Иран руу довтлох үед Орос улс дорвитой тусламж үзүүлээгүй юм. Үүний сацуу Иранаар дамжин Энэтхэг рүү чиглэсэн худалдааны замыг хөгжүүлэх, хоригийн үр дагаврыг багасгахын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллах тухай асуудлуудыг Москва, Техран хоёр хэлэлцэж байна.

Эх сурвалж: Bloomberg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 56 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 25 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top