x

Польш Гренландын асуудлаар зуучлахаар санал болгов

Гренландын асуудлаар Дани, Европын Холбоо болон АНУ-ын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр төлөвлөж байна гэж Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш TVN24 телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.

“Манай улс Европын Холбоо, Дани болон АНУ-ын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ. Бид талуудыг хамтран ажиллахыг ятгана” хэмээн Косиняк-Камыш хэллээ. Тэрбээр мөн “АНУ Гренландад үйл ажиллагаа явуулах зохих ёсны орон зайтай байх ёстой гэж би үзэж байна. Гренландчуудын аюулгүй байдал ямар ч байдлаар хохирох ёсгүй” гэж онцолсон байна.

Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай нэгдүгээр сарын 13-нд уулзсаныхаа дараа Гренландын асуудлыг Дани болон АНУ-ын хооронд дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх шаардлагатай гэж удаа дараа мэдэгдсэн юм. Тэрбээр ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдан авах санал дэвшүүлж байсан бол 2025 оны гуравдугаар сард тус арлыг нэгтгэх боломжтой гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Цагаан ордны Тамгын газрын даргын орлогч Стивен Миллер өмнө нь мэдэгдэхдээ, Гренландад хяналтаа тогтоох Данийн эрх эргэлзээтэй, уг арал АНУ-ын нэг хэсэг байх ёстой гэжээ.

Гренланд нь Данийн бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй нутаг дэвсгэрийн статустай арал юм. 1951 онд АНУ, Дани улсууд НАТО-гийн хүрээнд хүлээсэн холбоотны үүрэг амлалтын хүрээнд Гренландыг хамгаалах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу АНУ тус арлыг болзошгүй түрэмгийллээс хамгаалах үүргийг хүлээсэн байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Баярбаатар: Өмнөх жилүүдээс хамгийн олон морьдын төвөргөөн нүргэлсэн наадам болно 56 мин Уулын өвгөн Али Хамэнэй 1 цаг 11 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 1 цаг 16 мин Брент маркийн газрын тосны үнэ 110 ам.доллароос давлаа 1 цаг 18 мин Кувейтийн компани Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны олборлолтоо бууруулна 1 цаг 19 мин Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь 1 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө" амаржих газарт ажиллаж, эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ 2 цаг 0 мин УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд Хөвсгөл аймагт ажиллаж, "Чөлөөлье" санаачилгыг танилцуулав 2 цаг 0 мин Арабын хойгт хурцадмал байдал үүсч, АНУ, Израиль болон Иран харилцан цохилт өгөв 2 цаг 1 мин УБЦТС ТӨХК-ийн 2026 оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажил эхэллээ 2 цаг 2 мин Ойрын өдрүүдэд дулаарч, шар усны үер буух эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 3 мин Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 17 цаг 26 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Уржигдар 17 цаг 24 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд Уржигдар 17 цаг 23 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 22 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа Уржигдар 17 цаг 21 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ Уржигдар 17 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа Уржигдар 17 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа Уржигдар 17 цаг 19 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл 2026-03-06
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top