x

Европын Холбоо, Их Британи Ираны эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна

Иранд өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр байгаа энэ үед Европын Холбоо ба Их Британийн эрх баригчид Техраны эсрэг дахин шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

“Амиа алдсан хүмүүсийн өссөөр байгаа нь үнэхээр аймшигтай. Хэтэрхий их хүч хэрэглэж, эрх чөлөөг хязгаарласаар буйг би эрс зэмлэн буруушааж байна” гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Хүний эрхийг зөрчиж буй Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын эсрэг хориг арга хэмжээг хэдийн авсан гэдгийг тэрбээр мөн дурдсан байна.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Калластай нягт хамтран ажиллаж, эсэргүүцлийг хэрцгийгээр нухчин дарж буй этгээдүүдэд тавих хоригийг удахгүй танилцуулна хэмээн фон дер Ляйен хэлээд “эрх чөлөөний төлөө эрэлхэгээр тэмцэж буй Ираны ард түмэнтэй бид эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Өчигдөр буюу мягмар гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер мэдэгдэхдээ, тус улсын хууль тогтоогчид Техраны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг дурдсан байна. Эдгээр хориг нь санхүү, эрчим хүч, тээвэр болон аж үйлдвэрийн чухал салбаруудыг хамрах ажээ. “Дэлхий даяараа Иранд болж буй үйл явдлыг ажиглаж байна, Их Британи улс цаашдаа харгислал үйлдэж буй дэглэмийг зэмлэн буруушааж, манай улсын эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно” гэж сайд мэдэгдлээ.

Мөн өдөр Их Британийн ГХЯ-наас Лондонд суугаа Ираны элчин сайдыг дуудан ирүүлжээ. Түүнчлэн Герман, Франц, Италийн Гадаад хэргийн сайд нар болох Йоханн Вадефуль, Жан-Ноэл Барро, Антонио Таяни нар Ираны элчин сайдуудыг дуудан ирүүлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 56 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 14 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 25 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top