x

Paramount Skydance компани Warner Bros. Discovery-г Netflix-тэй хийх хэлцлийн улмаас шүүхэд өгчээ

“Warner Bros. Discovery” компани “Netflix”-тэй нэгдэж байгаатай холбогдуулан Paramount Skydance компани шүүхэд ханджээ. Тус компани “Warner Bros. Discovery”-гийн захирлуудын зөвлөл дуудлага худалдааны бүхий үйл явцад ил тод байдлыг хангаагүй гэж үзэж байгаа тухай “Los Angeles Times” сонинд мэдээлжээ.

Гүйцэтгэх захирал Дэвид Эллисон мэдэгдсэнээр, “Paramount”-ийн нэгж хувьцаанд ногдох 30 долларын санал нь “Netflix”-ийн 27.75 долларын саналтай харьцуулахад санхүүгийн хувьд илүү ашигтай гэжээ.

“Paramount” компани “Warner Bros. Discovery”-г бүхлээр нь худалдан авах зорилготой байгаа бол “Netflix” компани Warner-ийн кабелийн сувгуудыг авахгүйгээр зөвхөн Warner Bros. кино болон телевизийн студи, HBO болон HBO Max стриминг үйлчилгээг нь сонирхож байгаа юм.

"Warner" компанийн захирлуудын зөвлөл мэдээллийг ил тод өгөх үүргээ зөрчиж, “хөрөнгө оруулагчдад бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээлэл өгөөгүй” гэж Делавэр муж улсын шүүхэд гаргасан “Paramount”-ын нэхэмжлэлд дурджээ. Түүнчлэн Warner-ийн захирлуудыг "хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлж, CNN, HGTV, Food Network, TNT зэрэг кабелийн гол сувгуудын санхүүгийн үнэлгээг нууцалсан" гэж буруутгасан байна.

Мөн Warner-ийн захирлууд хэт яаравчилж, 82.7 тэрбум долларын үнийн дүн бүхий хэлцлийг Netflix-тэй хийхийг зөвшөөрсөн гэж үзжээ.

Даваа гарагт хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа Дэвид Эллисон "Warner компани Paramount-той хийх хэлцлээс татгалзах шинэ шалтгаануудыг байнга гаргаж байна" гэж бичжээ. Paramount компани есдүгээр сарын 14-нөөс хойш Warner-д найман санал илгээсэн байна.

Өмнө нь Netflix нь Warner Bros.-ыг худалдан авах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд уг хэлцлийг дуусгахад 12-18 сарын хугацаа шаардлагатай гэж үзэж байжээ.

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 2 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 7 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 11 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 18 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 25 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 29 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 32 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 49 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top