x

Иранчуудын эсэргүүцлийг дэмжсэн Элчин сайдуудыг дуудан ирүүлжээ

Иранд өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн Их Британи, Франц, Германы элчин сайд нарыг Ираны Гадаад харилцааны яам дуудан ирүүлсэн тухай өчигдөр тус улсын төрийн мэдлийн Tasnim агентлаг мэдээлжээ.  

Үүнээс өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “эсэргүүцлийг нухчин дарж буй Ираны эрх баригчдын эсрэг авах маш хатуу арга хэмжээний хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна” гэсэн юм. Ираны удирдлага эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдыг хөнөөсөн эсэх, өөрөөр хэлбэл “улаан шугам”-ыг давсан эсэхийг Трампаас асуухад тэрбээр “тэд үүнийг үйлдэж эхэлж байх шиг байна” гэлээ.

Үүний сацуу эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарж байгаагийн хариуд Европын зарим барилга байгууламжид нэвтрэхийг Ираны дипломатчдад хориглосон тухай Европын парламентын дарга Роберта Метсола мэдэгдлээ. Тодруулбал, Брюссель, Страсбург, Люксембург дахь Европын парламентын байруудад нэвтрэх Ираны бүх иргэдийг тусгай хяналт шалгалтаар оруулна. Ялангуяа Ираны эрх баригч дэглэмийг дэмжин ажилладаг хүмүүсийг огт нэвтрүүлэхгүй ажээ.

“Ираны ард түмэн цаашид манай парламентын дэмжлэг, эв санааны нэгдэлд найдаж болно” гэж Метсолагаас парламентын гишүүдэд илгээсэн захидалд дурдсан байна.

Өнгөрсөн оны сүүлчээр дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаа өнөөдөр Ираны 25 мужийн 60 гаруй хот, тэдгээрийн дотор Техран, Малекшахи, Керманшах, Лордеган зэрэг хотуудыг хамарчээ. Интернэтийн сүлжээ тасарсан тул болж буй үйл явдлын талаарх бодитой мэдээлэл ховор байна.  

Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал цуглааны явцад 600 гаруй хүн амиа алджээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Баярбаатар: Өмнөх жилүүдээс хамгийн олон морьдын төвөргөөн нүргэлсэн наадам болно 56 мин Уулын өвгөн Али Хамэнэй 1 цаг 11 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 1 цаг 16 мин Брент маркийн газрын тосны үнэ 110 ам.доллароос давлаа 1 цаг 18 мин Кувейтийн компани Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны олборлолтоо бууруулна 1 цаг 19 мин Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь 1 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө" амаржих газарт ажиллаж, эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ 2 цаг 0 мин УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд Хөвсгөл аймагт ажиллаж, "Чөлөөлье" санаачилгыг танилцуулав 2 цаг 0 мин Арабын хойгт хурцадмал байдал үүсч, АНУ, Израиль болон Иран харилцан цохилт өгөв 2 цаг 1 мин УБЦТС ТӨХК-ийн 2026 оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажил эхэллээ 2 цаг 2 мин Ойрын өдрүүдэд дулаарч, шар усны үер буух эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 3 мин Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 17 цаг 26 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Уржигдар 17 цаг 24 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд Уржигдар 17 цаг 23 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 22 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа Уржигдар 17 цаг 21 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ Уржигдар 17 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа Уржигдар 17 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа Уржигдар 17 цаг 19 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл 2026-03-06
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top