x

Луврын музейн тасалбарын үнийг нэмэгдүүлэв

Европын Холбооны /ЕХ/ гишүүн бус улсуудын иргэд, жуулчид Луврын музей, Версалийн цайз болон бусад соёлын дурсгалт газруудын тасалбарыг даваа гаргаас эхлэн нэмэгдүүлсэн үнээр худалдан авч байна.

Үнийн энэхүү бодлого нь “соёлын өвийг хамгаалах ажлыг санхүүжүүлэхэд чиглэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч Францын үйлдвэрчний эвлэлийн холбоодын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Учир нь, Европын бусад улсууд болон АНУ-д ийм арга хэмжээ авч байсан тохиолдол огт үгүй ажээ.

Даваа гаргаас эхлэн Европын бус иргэд Луврын музейг үзэхдээ 32 евро төлж эхэлсэн нь ЕХ-ны орнуудын иргэдийн төлж буйтай харьцуулахад 45 хувиар илүү байна. Мөн Шамбор цайзад нэвтрэх тасалбарын үнэ 31 евро болсон нь тус холбооны улсуудын иргэдийн төлж буйгаас 10 еврогоор илүү болжээ. Мөн лхагва гаргаас эхлэн Версалийн цайзын тасалбар 3 еврогоор нэмэгдэнэ.

Францын Соёлын яамны мэдээллээр, энэ онд Консьержери цайз, Сент-Шапель сүм, Опера Гарнье дуурийн театрыг үзэх тасалбарын үнэ мөн адил нэмэгдэх ажээ.

“ЕХ-нд багтдаггүй улсуудын жуулчдын нэмэлт төлбөрийг үндэсний соёлын өвийн объектуудыг сэргээн засах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Францчууд өөрсдөө бүхнийг төлөх ёсгүй” гэж Францын Соёлын сайд Рашида Дати 2024 оны сүүлчээр үнэ нэмсэн үндэслэлээ тайлбарлахдаа хэлж байв.

Харин Бельгийн хэвлэлд бичсэнийг үзвэл, Европ, АНУ-д ингэж үнэ нэмдэг жишиг огт байхгүй, тухайлбал, Лондон дахь Британийн музейг үнэ төлбөргүй үздэг, Амстердамын Рейксмузеум, Мадридын Прадо, Берлиний Үндэсний галерейг үзэж буй хүмүүсийг газарзүйн гарал үүслээр нь ялгаварладаггүй гэсэн байна.

Соёлын яамны тооцоолсноор, тасалбарын үнийг нэмснээр жилд 20-30 сая еврогийн нэмэлт орлого олох бөгөөд уг мөнгийг Луврын засварлах 1 тэрбум еврогийн өртөгтэй, Францын Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг санхүүжүүлэхэд зарцуулах ажээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 45 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 54 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 3 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 9 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 27 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 48 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 53 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 58 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 3 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 23 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 10 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 54 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top