x

Европын Холбоо 100 мянган цэрэг бүхий нэгдсэн арми байгуулахыг хэлэлцэж байна

Европын Холбооны батлан хамгаалах, сансрын асуудал эрхэлсэн комиссар Андрюс Кубилюс 100 мянган цэрэг бүхий Европын нэгдсэн арми байгуулахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Шведэд болсон аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.

Европ тивд хүчирхэг бөгөөд байнгын цэргийн хүчийг бий болгох нь ЕХ-ны аюулгүй байдлын хангах хамгийн сайн хувилбар мөн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Ялангуяа АНУ Европоос цэргээ гаргах асуудлыг нухацтай хэлэлцэж, Ази-Номхон далайн бүс нутагт төвлөрөн Хятадыг тогтоон барихад анхаарлаа хандуулж буй энэ үед Европын армийг байгуулах нь чухал гэдгийг Литва улсын Ерөнхий сайд асан А.Кубилюс дурдсан байна.

Ерөнхийлөгч Д.Трампын хувьд НАТО-гийн тогтолцоог хэвээр хадгалах сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэж байгаагаа тэрбээр илэрхийллээ. Түүний хэлснээр, Умард Атлантын эвслийн гишүүн Дани улсын эзэмшилд буй Гренландыг АНУ-д хавсарган нэгтгэх талаар Америкийн Ерөнхийлөгч ярьж байгаа нь үүнийг гэрчилж байна. Түүнээс гадна, ЕХ-ны гишүүн томоохон улсуудаас бүрдэх Европын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг А.Кубилюс дэвшүүлжээ.

Европын нэгдсэн арми байгуулах тухай асуудлыг ЕХ-ны хүрээнд олон жилийн өмнөөс хэлэлцэж байгаа боловч зэвсэгт хүчний хяналтаа алдахыг хүсэхгүй байгаа холбооны гишүүн ихэнх улс дэмжихгүй байгаа юм.

Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон уг саналыг дэмждэг гол хүмүүсийн нэг юм. Мөн Европын нэгдсэн армийг байгуулах нь зүйтэй гэсэн байр сууриа Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес Шведэд болсон бага хурлын үеэр илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, ЕХ-ны гишүүн орнууд батлан хамгаалахын аж үйлдвэрээ нэгтгэж, цаашдаа “гуравдагч талаас” хамаарахгүйн тулд өөрийн гэсэн армитай болох хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 59 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 3 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 7 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 14 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 17 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 21 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 25 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 28 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 45 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 59 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 3 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 7 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 20 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 25 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 28 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 32 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 35 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 40 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 48 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top