x

"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо

Холливудын Гадаадын хэвлэлийн холбооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотноо боллоо.

Хлои Жаогийн найруулсан “Hamnet” кино “Шилдэг драм кино” төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ. Уг шагналд “Frankenstein”, “It Was Just an Accident”, “O Agente Secret”, “Sentimental Value”, “Sinners” зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн байна. 

Мэгги О’Фарреллийн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд Уильям Шекспирийн бага насандаа нас барсан хүү Хамнетын амьдралын зохиомол түүхийг өгүүлдэг.

“Шилдэг кино”  (мюзикл эсвэл инээдмийн) төрөлд "One Battle After Another" кино шалгарчээ. 

Харин Вагнер Моура "O Agente Secreto" кинонд бүтээсэн дүрээрээ драм киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн байна. Уг  кино мөн “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд шалгарчээ. Энэхүү шагналд "It Was Just an Accident", "No Other Choice", "Sentimental value",  "Sirat", "The Voice of Hind Rajab" кинонууд өрсөлдсөн байна. 

Жесси Бакли “Hamnet” кинонд Уильям Шекспирийн гэргий Агнесийн дүрээрээ драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртлээ.

“Бид магадгүй хамгийн алдартай британи хүний түүхийг өгүүлсэн. Манай багт хятад найруулагч, олон ирланд уран бүтээлчид, зураг авалтын багт голдуу польшууд, мөн британи хамт олон багтсан нь үнэхээр онцгой байлаа" хэмээн тэрбээр шагналыг гардаж авсныхаа дараа хэлээд уг төрөлд нэр дэвшсэн бусад эмэгтэй жүжигчин, тэр дундаа Жулия Робертсийг биширч байгаагаа илэрхийлжээ. 

Найруулагч Пол Томас Андерсон "One Battle After Another" киногоороо "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол" шагналыг хүртжээ. Түүнээс гадна, Райан Куглер /Sinners/, Гильермо дель Торо  /Frankenstein/, Жафар Панахи /It Was Just an Accident/, Йоахим Триер /"Sentimental value/, Хлои Жао /Hamnet/ зэрэг найруулагчид энэхүү шагналд нэр дэвшсэн байна.

Шилдэг богино хэмжээний цувралаар "Adolescence" кино  шалгарсан байна. Уг цувралд тоглосон Британийн 16 настай жүжигчин Оуэн Купер “телевизийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртжээ.

Шилдэг анимэйшн киногоор  "KPop Demon Hunters"  тодорлоо. "Arco", "Demon Slayer: The Infinite Castle of Kimetsu Yaiba", "Elio", "Little Amйlie or the Character of Rain", "Zootopia 2" кинонууд уг шагналд нэр дэвшсэн байна.

“Алтан бөмбөрцөг” нь Холливудын Гадаадын хэвлэлийн холбооноос 1944 оноос хойш олгож буй Америкийн кино, телевизийн салбарын нэр хүндтэй шагнал юм. Уг шагналын эздийг жил бүрийн нэгдүгээр сард олон улсын 90 орчим сэтгүүлчийн санал хураалтаар тодруулдаг.

Эх сурвалж: ABC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 0 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 37 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2 цаг 2 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 13 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 20 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 25 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 30 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 34 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 6 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 10 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 10 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 16 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 19 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 22 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 33 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 27 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 11 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 23 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 47 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top