x

“Алтан бөмбөрцөг” гардуулах үеэр ICE-ийг эсэргүүцэв

“Алтан бөмбөрцөг” шагналыг гардуулах ёслолын үеэр алдартнууд Миннеаполис хотод машиндаа буудуулж амиа алдсан Рене Гудын дурсгалыг хүндэтгэж, Цагаачлал, гаалийн албыг (ICE) эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тэмдэг зүүсэн байлаа.

"Be Good", "ICE OUT" гэсэн бичиг бүхий хар цагаан өнгийн тэмдгүүд нь өнгөрсөн оны харьцангуй улс төрөөс ангид уур амьсгалтай байсан ёслолтой харьцуулахад энэ оны ёслолд улс төрийн өнгө аяс нэмж өгчээ. Жүжигчин Марк Руффало улаан хивсний ёслолын үеэр ийм тэмдэг зүүсэн байв. 

Миннеаполист хэрэг гарсны дараа АНУ даяар Рене Гуд амиа алдсан хэрэгт хариуцлага тооцохыг шаардсан жагсаалууд болжээ. Мөн Портленд хотод буудалцаан болсон ба хил хамгаалах албаны ажилтнууд хоёр хүнийг шархдуулсан байна. Зарим эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. 

“Бидэнд иргэний нийгмийн бүх давхаргын дуу хоолой хэрэгтэй. Бидэнд нийгмийн уур амьсгалыг илэрхийлэгч уран бүтээлчид, урлагийнхан хэрэгтэй” гэж ICE-ийг эсэргүүцсэн ажиллагааг зохион байгуулагчдын нэг болох Working Families Power байгууллагын гишүүн Нелини Стамп мэдэгджээ.

Стамп болон латин америкчуудын хүний эрхийг хамгаалах “Maremoto” байгууллагын гүйцэтгэх захирал Жесс Моралес Рокетто нар “ICE OUT” тэмдгүүдийг тараах ажлыг санаачилсан байна. Соёл, урлагийн томоохон үйл явдлууд олон сая үзэгчийг нийгмийн асуудлуудад анхаарлаа хандуулахад хүргэнэ гэж тэд үзэж байгаа ажээ. 

Моралес Рокетто “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр болсон ийм төрлийн акцид гурав дахь жилдээ оролцож байгаа аж. Өнгөрсөн онд тэрбээр Трампын засгийн газрын цагаачлалын бодлогыг эсэргүүцэхийг уриалж байжээ. Харин Стамп 1973 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин, идэвхтэн Сачин Литлфезер Холливудад уугуул америкчуудыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэн Марлон Брандогийн нэрийн өмнөөс "Загалмайлсан эцэг" киноны шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авахаас татгалзаж байсныг дурдсан байна. 

Тэмдгүүдийг шагнал гардуулах ёслол эхлэхээс өмнө болдог үдэшлэгүүдийн үеэр, мөн улаан хивсний ёслолд оролцохоор ирсэн алдартнуудад тараасан нь энэхүү акцид алдартнууд төдийгүй идэвхтнүүдийг хамруулж чаджээ. 

"Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын "Beverly Hilton" зочид буудалд болж байгаа бөгөөд "CBS" телевиз, "Paramount+." стриминг платформоор шууд дамжуулж байна. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top