x

Японы Ерөнхий сайд парламентын доод танхимыг тарааж магадгүй

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ энэ сарын сүүлчээр парламентын ээлжит чуулган эхлэх үед доод танхимыг тараана гэж таамаглаж буй эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ хууль тогтоогчдын тоо нэмэгдсээр байна.

Доод танхимыг тараах эсэх тухай асуултад Ерөнхий сайд Такаичи хариулахдаа, хүмүүсийн хувьд засгийн газрын эдийн засгийн бодлого, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээнүүдийн үр өгөөжийг мэдрэх нь чухал гэжээ. Засгийн газар одоогоор эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Доод танхим дахь ЛАН-ын фракцад гурван бие даагч гишүүн нэгдсэний дараа Такаичигийн засгийн газар одоо үл ялиг олонхын суудал эзэлж байгаа бол дээд танхимд тус нам цөөнх хэвээр байгаа юм.

Ерөнхий сайд энэ сарын 23-нд парламентын ээлжит чуулган эхлэх үед ээлжит бус сонгууль явуулахын тулд парламентын доод танхимыг тараана гэж үзэж байгаа гишүүдийн тоо эрх баригч нам дотор нэмэгджээ. Үүний дараа бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө хоёрдугаар сарын дунд үеэр явуулж магадгүй байна.

ЛАН-ын Улс төрийн зөвлөлийн дарга Кобаяши Такаюки мэдэгдэхдээ, Ерөнхий сайд доод танхимыг тараах онцгой эрхтэй гэжээ. Мөн тэрбээр доод танхимын гишүүд дайны талбарт байгаа мэт үргэлж бэлэн байх ёстойг онцолсон байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 4 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 56 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 5 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 13 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 38 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 58 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 3 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 8 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 13 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 34 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 21 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 5 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top