x

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

Малчид иргэдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2026 оны 01-р сарын 11-ний 20 цагаас 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дархадын хотгор, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 29-34 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, Их нууруудын хотгор, Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн , Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

 2026 оны 01-р сарын 13-наас 2026 оны 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 14, 16- нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1хэм дулаанаас 4 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Замын Үүд чөлөөт бүсийг Засгийн газар онцгой анхаарна 6 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 3 мин Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 9 цаг 10 мин ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа 10 цаг 33 мин Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгджээ 10 цаг 37 мин Нобелийн Энх тайвны шагналыг шилжүүлэх боломжгүй 10 цаг 44 мин Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын сонирхогчдын УАШТ эхэллээ 10 цаг 53 мин Өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр  11 цаг 40 мин Хятад, Орос, Ираны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ 11 цаг 48 мин Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 11 цаг 57 мин Б.Бямбадорж УАШТ-ий гурав дахь алтан медалиа зүүлээ 12 цаг 8 мин Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 672 бөх зодоглож байна 12 цаг 12 мин Шах явлаа, Имам ирлээ! Мубарак явлаа, Исламистууд ирлээ! 12 цаг 18 мин М.Салахын зүтгэлээр египетчүүд хагас шигшээд шалгарлаа 12 цаг 49 мин Умард руу дрон нисгэсэн гэх мэдэгдлийг үгүйсгэжээ 12 цаг 52 мин Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ 14 цаг 3 мин Монголын гурван тамирчин өвлийн олимпод оролцох болзлоо хангаад байна 14 цаг 6 мин Соёлын төв өргөөнд 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 14 цаг 12 мин Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байна 14 цаг 54 мин Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр уулзав 2026-01-09
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Николас Мадуро гэж хэн бэ? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарь гар... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Top