x

Йемений салан тусгаарлагчдын удирдагчийн хувь заяа тодорхойгүй байна

Йемений өмнөд нутгийн салан тусгаарлагчдын удирдагч Айдарус аз-Зубайди хөлөг онгоцоор Сомалиландад очиж, тэндээсээ Сомалийн Могадишу хот руу нисэх онгоцоор явсан гэж Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл мэдэгджээ.

Сомалиландээс Могадишу руу Зубайдиг аваачсан нисэх онгоц "АНЭУ-ын офицеруудын хяналтад" нэг цаг хүлээсний дараа Абу Дабигийн цэргийн нисэх онгоцны буудал руу ниссэн гэж тус эвслээс пүрэв гаргийн өглөө гаргасан мэдэгдэлд дурджээ. Зубайди уг онгоцонд байгаа эсэхийг мэдэгдэлд дурдаагүй байна.

Өмнөдийн шилжилтийн зөвлөлийн удирдагч Айдарус Зубайди хэлэлцээ хийхээр Эр-Рияд руу явах нисэх онгоцонд суугаагүй, түүний хувь заяа тодорхойгүй байгаа нь өнгөрсөн сард эхэлсэн цэргийн хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтуудад хүндрэл учруулж байгаа тухай Арабуудын орнуудын эвсэл мэдэгдсэнээс нэг өдрийн дараа дээрх мэдэгдэл гарсан байна.

Йемений өмнөд нутагт дэгдсэн хямрал Персийн булангийн газрын тосоор баян хоёр хүчирхэг улс болох Саудын Араб, АНЭУ-ын хооронд маргаан үүсгэж, Иранаас дэмжлэг авдаг хуситуудын бүлэглэлтэй тэмцэж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газарт дэмжлэг үзүүлж буй эвслийг хагалан бутаргасан юм.

Тус хоёр улс анх 2014 онд хуситууд Йемений нийслэл Сана хотыг эзлэн авсны дараа Йемений хэрэгт хөндлөнгөөс оролцож эхэлсэн юм.

АНЭУ дараа жил нь буюу 2015 онд Саудын Араб тэргүүтэй эвсэлд нэгдэж, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг дэмжиж эхэлжээ.

Өмнөд шилжилтийн зөвлөлийг 2017 онд АНЭУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан бөгөөд хожим нь засгийн газрын эвсэлд орсноор Йемений өмнөд ба зүүн нутгийг хянах болсон байна. Өнгөрсөн сард тус зөвлөлийн цэргийн хүч томоохон газар нутгийг эзэлж, эрх мэдлийн тэнцвэрийг өөрчилснөөр Саудын Араб ба АНЭУ-ын хооронд маргаан дэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.68.46)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top