x

Францад их цас орсны улмаас тээврийн үйлчилгээ доголдов

Лхагва гаргийн өглөө Баруун Европт их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас Франц улсад замын хөдөлгөөн үндсэндээ зогсжээ.

Өглөөний 07:00 цагт Францын зорчигч тээврийн RATP, Île-de-France Mobilités компаниуд замын нөхцөл байдал сайжрах хүртэл автобуснуудаа үйлчилгээнд гаргахгүйгээр шийдвэрлэжээ. Мөн Францын N118 хурдны зам мөстсөн тул хоёр урсгалыг нь хаасан байна.

Тус улсад замын хөдөлгөөний нөхцөл байдал бүхэлдээ хүнд байна. Иль-де-Франс мужид үүссэн замын түгжрэл өглөөний 8:00 цагт харьцангуй бага байсан боловч удалгй геометрийн прогрессоор нэмэгджээ. Тухайлбал, өглөөний 9 цаг гэхэд 700 км урт түгжрэл үүссэн бол удалгүй 950 км-т хүрсэн байна. Даваа гарагт 1019 км урт түгжрэл үүссэн нь “рекорд амжилт” гэнэ.

Цаг агаарын байдал Парисын төмөр замын буудлуудын үйл ажиллагаанд ч нөлөөлсөн байна. Сен-Лазар вокзалд Руан хотоос ирэх галт тэрэг 50 минут, Хавр хотоос ирэх галт тэрэг 1 цаг 20 минут хоцорчээ. Ла-Рошели хотын чиглэлд явах TGV хурдны галт тэрэгнүүдийн хуваарийг цуцалсан бол Лион хотоос ирэх бүх галт тэрэг бүтэн цагаар хоцорч байна.

Лхагва гаргийн өглөөгүүр их хэмжээний цас орсон тул “Шарль-де-Голль” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх 100 орчим нислэг, “Орли” нисэх буудлаас хөөрөх 40 орчим нислэгийг хойшлуулсан байна. Гэхдээ оройдоо нөхцөл байдал хэвийн болно гэсэн найдвар бий хэмээн Тээврийн сайд Филипп Табаро мэдэгдлээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 8 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 12 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 19 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 21 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 26 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 30 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 33 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 50 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 4 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 8 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 11 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 24 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 30 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 32 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 37 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 39 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 45 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 52 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top