x

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд өнөөдөр 07:51:15 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр, Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74 км зайд байв.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 1 цаг 14 мин Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг нэвтрүүллээ 1 цаг 15 мин М.Даваабанди сонгомол бөхийн улсын хошой аварга боллоо 1 цаг 54 мин 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан депутатын дурсамж 1 цаг 55 мин АНУ Гренландыг нэгтгэхийн тулд оршин суугчдад нь нөхөн төлбөр олгохыг хэлэлцэж байна 1 цаг 57 мин Туркийн нисэх онгоцны буудлууд зорчигч урсгалаар дээд амжилт тогтоолоо 1 цаг 57 мин ПСЖ 14 дэх удаагаа Францын Супер цомыг хүртлээ 1 цаг 58 мин Их Британи, Франц улсууд Украинд 15 мянган энхийг сахиулагч илгээнэ 1 цаг 59 мин Мароккогоос Хомо сапиенс ба неандертальчуудын нийтлэг өвгийн олдвор олджээ 2 цаг 0 мин Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчдад нээлээ 17 цаг 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн барилгын ажил өвлийн зогсолт хийж, хамгаалалтад авчээ 17 цаг 23 мин ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа 17 цаг 24 мин Туркийн ТИКА агентлаг ОБЕГ-т 310 сая төгрөгийн хамгаалах хувцас хүлээлгэн өглөө 17 цаг 31 мин Гэр хорооллын гэмт хэргийн "хар цэг"-үүдийг камержуулна 17 цаг 32 мин Даланзадгадын дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх 500 тэрбумын бондыг арилжаалахыг зөвшөөрөв 17 цаг 35 мин Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав 17 цаг 35 мин Эхний хагас жилд шатахууны доголдол үүсэхгүй гэв 19 цаг 29 мин Йемений салан тусгаарлагчдын удирдагчийн хувь заяа тодорхойгүй байна 19 цаг 30 мин ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллалаа 19 цаг 30 мин Чөлөөт, сонгомол бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 19 цаг 31 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдэ... Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуу... Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой жу... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга ав... Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав
Top