x

Д.Трамп: Сонгуульд ялагдвал надад импичмент зарлана

Хэрвээ завсрын сонгуулийн дүнгээр БНН Конгресс дахь хяналтаа алдваас Ардчилсан намынхан надад импичмент зарлана гэж Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн тухай телевизийн NBC News суваг мэдээллээ.

"Та бүхэн завсрын сонгуульд заавал ялах ёстой, ялахгүй бол тэд надад импичмент зарлах шалтгийг амархан олчихно" гэж тэрбээр Төлөөлөгчдийн танхимд болсон БНН-ын улс төрийн чуулга уулзалтад оролцохдоо хэлжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүн ба Сенатын гишүүдийн гуравны нэгийг 11 дүгээр сард болох завсрын сонгуулиар сонгох юм. Энэ сонгууль нь БНН-ынхан Трампын засаг захиргааны үлдсэн хоёр жилийн хугацаанд хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу гэдгийг тодорхойлох болно.

Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Н.Мадурог баривчлан авчирсны дараа Калифорни муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Ардчилсан намын гишүүн Максин Уотерс импичментийн асуудлыг хөндөж эхэлсэн байна. “Өнөөгийн улс төрийн бодит байдалд импичмент зарлах боломжтой юу гэдгийг АН-ын олон гишүүн эргэцүүлж байна. Бүгд найрамдахчууд ямар нэгэн алхам хийхээс татгалзсан ч гэсэн Трампын засаг захиргаа ийм эрс тэс алхам хийсэн үед бид дуугүй идэвхгүй сууж болохгүй” гэж тэрбээр хэллээ.

Өмнө нь 2019 ба 2021 онуудад Төлөөлөгчдийн танхим Д.Трампад хоёр ч удаа импичмент зарлаж байсан бөгөөд санал дутсан тул түүнийг гэм буруутайд тооцоогүй байна.

Д.Трамп өөрийгөө буруугүй гэдгийг нэг бус удаа мэдэгдэж “импичмент бол улс төрийн сэдэлтэй дайралт” гэж байв.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 4 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 56 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 5 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 13 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 38 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 58 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 3 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 8 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 13 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 34 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 21 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 5 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top