Хятадын эрх баригчид мягмар гаргаас эхлэн Япон руу экспортлох цэргийн болон иргэний зориулалтаар ашиглаж болох давхар зориулалттай бараа бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгажээ.
Хятадын Худалдааны яам мөн өдөр мэдэгдэл гаргаж, уг алхмыг үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хийж байгааг онцолжээ. Яамны мэдэгдсэнээр, эдгээр барааг Японы цэргийн хэрэглэгчид гэж үзсэн хүмүүст цэргийн зориулалтаар экспортлохыг хориглохоос гадна Японы цэргийн чадавхыг нэмэгдүүлж чадах бусад эцсийн хэрэглэгчдэд экспортлохыг мөн хязгаарласан байна.
Өмнө нь Хятад улс экспортын хяналт тавих давхар зориулалттай барааны жагсаалтыг гаргаж байсан бөгөөд уг жагсаалтад газрын ховор металлууд багтжээ. Одоогийн энэ алхам нь уг түүхий эдэд мөн хамаатай байж магадгүй юм. Мягмар гарагт гаргасан мэдэгдэлд ямар импортлогчид уг хоригт өртөхийг нарийвчлан заагаагүй бөгөөд хяналтын шинэ журмыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн “Тайванийн эргэн тойронд үүсэж болзошгүй цэргийн хүч хэрэглэх боломжтой онцгой нөхцөл байдлыг Японы оршин тогтнолд заналхийлэх нөхцөл байдал гэж үзэж болно” гэж мэдэгдсэнийг Хятадын тал эрс буруушааж байгаа юм.
Эх сурвалж: NHK



