x

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 7, 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байна.

2026 оны 01-р сарын 06-ны 20 цагаас 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутaг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 32-37 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

2026 оны 01-р сарын 08-наас 2026 оны 01-р сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 8-нд нутгийн зарим газраар, 09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 4 цаг 23 мин Ерөнхий сайд Н.Учрал Франц Улсын Элчин сайдтай уулзлаа 4 цаг 35 мин Сурагчдад сүү уулгах "Сүүн дархлаа" хөтөлбөрийг өргөжүүлж, фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 4 цаг 36 мин Нийслэлд скүүтер, мопедтой холбоотой 5400 гаруй зөрчил илрүүлжээ 4 цаг 36 мин Казахстаны их дуулгаас Монголын тамирчид зургаан медаль хүртлээ 4 цаг 42 мин Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзлаа 4 цаг 51 мин Татварын ачааллыг бууруулж, НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг танилцуулав 4 цаг 53 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 53 мин Вена хотноо 70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний нээлт боллоо 6 цаг 57 мин Венецийн биеннальд Монгол Улсын павильон нээлтээ хийлээ 6 цаг 58 мин Стратегийн ордын өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэх хуулийн төслийг яаралтай өргөн барина 7 цаг 2 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 7 цаг 6 мин Прокурорын байгууллага 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 7 мин Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ шийдэл болох трамвай нэвтрүүлнэ 7 цаг 12 мин Дилав хутагтын өвийг судлах, баримтат кино бүтээх санамж бичиг байгууллаа 7 цаг 13 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн энгэрийн дугаарыг тарааж эхэлнэ 7 цаг 15 мин АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй 9 нэр дэвшигчийн талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэв 7 цаг 15 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон жолоочийг ухаалаг камераар илрүүлж торгоно 7 цаг 17 мин Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа 7 цаг 29 мин Улаанбаатар марафоны гүйгчдэд энгэрийн дугаар олгож байна 8 цаг 27 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... СОЛИОРОЛ Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Top