x

Их Британи эрүүл бус хүнсний сурталчилгааг хязгаарлалаа

Их Британид хортой хоол хүнсийг интернэтээр сурталчлахыг хориглох, мөн телевизийн сурталчилгааг хязгаарлах тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Энэхүү шинэ хууль нь "хамгийн эрүүл хүүхдүүдийг өсгөхөд нь эцэг эхчүүдэд тусална" гэсэн эрх баригчдын амлалтын нэг хэсэг юм гэж Их Британийн засгийн газрын албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтлэгдсэн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Шинэ хуулийн дагуу “харьцангуй эрүүл бус” хоол хүнсний сурталчилгааг Их Британийн телевизийн сувгуудаар зөвхөн оройн 21:00 цагаас хойш үзүүлэхийг зөвшөөрнө. Харин цахим орчинд эдгээр зар сурталчилгааг бүрэн хориглоно.

The Guardian сонинд мэдээлснээр, эдгээр хязгаарлалт нь их хэмжээний сахар, өөх тос, давстай 13 төрлийн бүтээгдэхүүнд хамаарна. Үүнд, нэмэлт сахар агуулсан ундаа (йогурт зэрэг сүүн бүтээгдэхүүн орно), чипс, давстай крекер, бялуу, эрдэнэ шишийн цардуултай өглөөний “бэлэн” хоол, попкорн, шоколад, бохь, зайрмаг, сахар агуулсан нарийн боов талх, пицца, мөн хөлдөөсөн хоол зэрэг орно.

Их Британийн хүүхдүүдийн гуравны нэг нь сургууль төгсөхөөсөө өмнө таргалалттай болдог

Их Британийн засгийн газар хүүхдүүдийн дунд таргалалт ихэссэнийг харуулсан статистик мэдээллийг танилцуулжээ. Тухайлбал, бага сургуульд элсэх үедээ хүүхдүүдийн 22.1 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол сургууль төгсөх үед энэ үзүүлэлт 35.8 хувьд хүрч нэмэгдэж байгаа ажээ. Мөн шүдний цооролт 5-9 насныхан эмчид хандах гол шалтгаан болж байгааг дурдсан байна.

Эрх баригчид судалгааны үр дүнг эш татан мэдэгдэхдээ, зар сурталчилгаа нь хүүхдүүд юуг, хэзээ идэхэд нөлөөлж, тэдний хоолны сонголтыг бага наснаас нь төлөвшүүлж, таргалалт болон түүнтэй холбоотой өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг онцолсон байна. Засгийн газрын хэрэгжүүлж шинэ арга хэмжээ нь жил бүр хүүхдүүдийн илчлэг ихтэй хоол хүнсний хэрэглээг 7.2 тэрбумаар бууруулж, таргалалттай хүүхдүүдийн тоог 20 мянгаар цөөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 19 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top