x

БНСУ, БНХАУ-ын удирдагчид Солонгосын хойгийн энх тайвны асуудлыг хэлэлцэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар даваа гарагт хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцаж, Солонгосын хойгт энх тайван тогтоох арга замыг судлахаар тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ.

90 минут үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ли Жэ Мён хэлэхдээ "Пёньян яриа хэлэлцээ хийх ямар ч шинж тэмдэг харагдахгүй байгаа энэ үед Умард Солонгосыг хэлэлцээний ширээний ард дахин суулгахын тулд БНХАУ-тай хамтран ажиллах нь чухал" болохыг онцолжээ.

“Солонгосын хойг тогтвортой байх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг Ли Жэ Мён, Ши Жиньпин нар дахин мэдэгдсэн бөгөөд БНХАУ энэ зорилгод хүрэхэд “үр дүнтэй” үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагийн баталгааг Ли Жэ Мён авсан гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Тэрбээр хэлэхдээ “хоёр удирдагч Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээх нь чухал гэдгийг онцоллоо” гэж мэдэгдээд Ли, Ши нар Солонгосын хойгт энх тайван тогтоох “үр дүнтэй арга замыг” үргэлжлүүлэн эрэлхийлнэ хэмээн нэмж дурдсан байна.

Тэд мөн жил бүр уулзалт хийж, "харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих" зорилгоор батлан хамгаалах яамд хоорондын харилцаа, солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон гэж Ви Сон Лак хэллээ.

Шар тэнгисийг "энх тайван, харилцан ашигтай тэнгис" болгох нь харилцаагаа тогтвортой, урт хугацаагаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн бөгөөд "үр бүтээлтэй" зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Ви хэлээд, энэ асуудлаар ахиц дэвшил гаргана гэж найдаж байгаагаа нэмж хэлсэн байна.

Хоёр улсын хоорондох далайн хилийг тодорхой зааглаагүй тул талууд энэ онд дэд сайд нарын түвшинд энэ асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ.

Хоёр удирдагч мөн соёлын солилцооны талаар хэлэлцжээ. 2017 онд Өмнөд Солонгост АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулснаас хойш Бээжингийн зүгээс албан бус хязгаарлалттай тулгараад байгаа тул Хятадад Солонгосын контентын хандалтыг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Харин Бээжин ийм хязгаарлалт тогтоосон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй байна.

Хятадын тал Тайванийн талаарх Лигийн байр суурийг сонирхсон эсэхийг асуухад Ви хариулахдаа, БНСУ "нэг Хятад" бодлогыг хүндэтгэдэг гэдгийг Ерөнхийлөгч дахин нотолж, хоёр талын харилцааны тогтвортой байдлыг хангахын тулд бие биенээ харилцан хүндэтгэх хэрэгтэйг онцолсон гэжээ.

Өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн үед Өмнөд Солонгос АНУ-тай илүү нягт харилцаа тогтоосны улмаас Сөүл-Бээжингийн харилцаа хурцдаад байсан юм.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 8 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 12 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 19 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 26 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 30 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 33 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 50 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 4 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 8 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 11 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 25 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 30 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 33 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 37 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 39 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 45 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 52 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top