x

АНУ Венесуэлийн нефтийн салбарыг сэргээхэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна

Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Н.Мадурог баривчлан авчирсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Флорида дахь эдлэндээ хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр мэдэгдэхдээ, Венесуэлийн эвдэрч сүйдсэн эрчим хүчний дэд бүтцийг сэргээн босгоход Америкийн нефтийн компаниуд олон тэрбум доллар зарцуулна гэсэн байна.

Гэхдээ тэрбээр олон асуултад хариулт өгсөнгүй. Тухайлбал, Венесуэлд засгийн эрхийг шилжүүлэн өгөх үйл явц хэрхэн явагдах вэ, АНУ хэнтэй хамтран ажиллах вэ, ямар нөхцлөөр Америкийн компаниуд Венесуэлд буцаж ирэх вэ, олон жилийн хориг, тааруухан менежментийн улмаас хуучирч муудсан дэд бүтцийг сэргээн босгоход АНУ хөрөнгө орууллаа гэхэд Венесуэлийн нефтиэс хэр ашиг хүртэх вэ гэх мэт.

Венесуэлийн засгийн эрхийг шилжүүлэх үйл явцыг дэмжихийн тулд Америкийн цэргийг тус улсад илгээнэ гэж Трамп мэдэгдээгүй боловч нефтийн дэд бүтцийг хамгаалж, шинэчлэхэд тусална гэдгээ амласан юм. Гэхдээ Венесуэлийн улстөрчид, эрх баригчдаас хэнд нь тэрбээр найдаж буй нь тодорхойгүй байна.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газрын мэдээллээр, Венесуэл улс газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд 303 тэрбум баррелийн нөөцтэй ажээ. Энэ нь дэлхий дээрх нийт нөөцийн 20 хувь юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Венесуэлийн дэд бүтцийг сэргээн босгоход олон жилийн хугацаа шаардлагатай. Үүний зэрэгцээ нефтийн үнэ хямд байгаа нь хөрөнгө оруулалтыг сааруулах нэгэн хүчин зүйл болж байна. Д.Трампын хувьд, тэрбээр амьдралын өртөг ба инфляцыг тогтоон барихын тулд нефть, бензиний үнийг хямд байлгахыг эрмэлздэг хүн билээ. Тэгээд ч өнгөрсөн 2025 онд сүүлийн таван жилийн хугацаан дахь нефтийн үнийн хамгийн том уналт боллоо.

Венесуэлийн талаарх Трампын төлөвлөгөө нь эрчим хүчний салбар дахь АНУ-ын давамгайллыг хангахад чиглэсэн нь тодорхой бөгөөд үүний дүнд Америкийн компаниуд дотооддоо рекорд тогтоохоор хэмжээний нефть олборлох төдийгүй дэлхийн зах зээлд нөлөөлж чадах болно.

Үүний тулд, хэдэн арван жилийн турш менежмент нь тааруухан байсан, авлигад идэгдсэн, хөрөнгө оруулалтаар гачигдаж буй Венесуэлийн нефть олборлох салбарыг сэргээхийн тулд, тухайлбал, цооногууд, цахилгаан ба усан хангамжийн систем, экспортын дэд бүтцийг шинэчлэхийн тулд Америкийн компаниуд олон тэрбумын зардал гаргах хэрэгтэй болно. Жишээ дурдахад, Венесуэлийн төрийн мэдлийн нефть-хийн PDVSA компанийн дамжуулах хоолойнуудыг сүүлийн 50 жилд шинэчлээгүй тул олборлолтыг оргил түвшинд нь дахин хүргэхийн тулд дэд бүтцийн шинэчлэлд 58 тэрбум доллар шаардлагатай. Үүний дээр хэдэн сая венесуэлчүүд, тэдний дотор нефтийн салбарын олон мянган мэргэшсэн ажилчид улс орноосоо дүрвэн гарч, АНУ, Ойрх Дорнод, Европын компаниудад ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.

Газар тосны салбарын аваргууд

Үүний сацуу Exxon Mobil Corp, Chevron Corp, ConocoPhillips зэрэг нефть олборлогч аварга том компаниуд “түр засгийн газартай, хууль эрхзүй, санхүүгийн дүрэм журам нь тодорхойгүй байгаа” улсад их хэмжээний мөнгө оруулах эсэх нь эргэлзээтэй.

Chevron бол Венесуэлд олборлолт, боловсруулалт хийж буй Америкийн цорын ганц компани бөгөөд цаашид хууль дүрмийн дагуу ажиллана гэдгээ мэдэгдсэн боловч өргөжин тэлэх тухайд ямар ч тайлбар хийсэнгүй. Гэхдээ Венесуэлийн нефтийн 20 хувийг олборлож буй тус компанийн хувьд яг өнөөдөр бусадтай харьцуулахад илүү ашигтай нөхцөл бүрдээд байна.

Харин Exxon болон ConocoPhillips хоёр Венесуэлд ажиллаж байсан туршлагатай боловч активыг нь 2000-аад оны дундуур Мадурогийн өмнөх ерөнхийлөгч Уго Чавес нийгэмчлэн хураасны дараа тус улсаас гарч явсан юм. Саяхан Exxon мэдэгдэхдээ, тохиромжтой нөхцөл бүрдсэн тохиолдолд л хөрөнгө оруулах боломжийг судалж үзнэ гэсэн байна.

Гэхдээ ойрын жилүүдэд нефтийн үнэ өсөж, Венесуэлд байдал тогтворжиж, эдийн засаг нь сэргэх аваас хөндлөнгөөс ажиглаж буй бусад компаниуд ч гэсэн тус улсад нэвтрэх боломжийг эрэлхийлж эхлэх ба тэдэнд концессийн гэрээг санал болгож магадгүй.

Харин хөрөнгө оруулалтын цар хүрээг төсөөлөх аваас гадаадынхан Венесуэлийн зах зээлд нэвтрэх гэж яарах нь юу л бол. Учир нь, одоогийн олборлолтын түвшнийг 2040 он хүртэл хадгалахад 65 тэрбум доллар, өдөрт олборлох хэмжээг 2 сая баррельд хүргэхийн тулд 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн эрчим хүчний зөвлөх үйлчилгээний Rystad компанийн шинжээч Шрайнер Паркер ярьж байна.

Нийлүүлэлтийн тодорхойгүй байдал

Венесуэлээс нефть тээвэрлэж буй хөлөг онгоцуудыг Америкийн эрх баригчид 12 дугаар сарын дунд үеэс саатуулж эхэлсэн тул одоо Венесуэлийн нефтийн нийлүүлэлт хэрхэх вэ гэдгийг зах зээлд оролцогчид анхааралтай ажиглаж байна. Харин “нефтийн бүслэлт” үргэлжилнэ гэдгийг Трамп мэдэгдлээ. Гэхдээ юутай ч АНУ-ын дэмжлэгийг хүлээсэн шинэ засгийн газар Венесуэлийн нефтийн салбарыг XX зууны дунд үеийн түвшинд хүргэн сэргээгээсэй гэж Трамп хүсэж буй нь тодорхой байна. Тухайн үед Венесуэл улс дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд ОПЕК-ийг үндэслэгчдийн нэг байсан билээ.

Венесуэлийг нефтийг зарснаас олсон орлогыг АНУ-ын засгийн газрын зардлыг нөхөх, үйл ажиллагаа нь алдагдсан болон актив хөрөнгөө хураалгасан нефтийн компаниудад нөхөн төлбөр олгоход зарцуулахаар Трамп төлөвлөсөн бололтой. Тэрбээр венесуэлчүүдэд ч мөн адил “анхаарал халамж” тавина гэдгээ амлалаа.

Хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг ажигладаг Kpler компанийн хийсэн тооцоогоор, одоогийн байдлаар Венесуэл улс өдөрт 800 мянган нефть олборлож байгаа нь дэлхий даяарх олборлолтын 1 хувьд ч хүрэхгүй байна. Хоригийг цуцалсан тохиолдолд энэ хэмжээ 150 мянган баррелиар нэмэгдэх боловч өдөрт 2 сая баррель гэсэн түвшинд дахин хүрэхийн тулд өргөн хүрээтэй шинэчлэл хийж, асар их хөрөнгө оруулах шаардлагатай.

Үүний сацуу бусад улсын актив хөрөнгийн асуудал ч бий. Тухайлбал, Испанийн Repsol, Италийн Eni SpA, Францын Maurel et Prom SA компаниуд Венесуэлд ажилласаар байгаа бөгөөд нефть-хийн төслийг Венесуэлийн төрийн өмчийн Petroleos de Venezuela SA компанитай хамтран хэрэгжүүлж байна. Мөн Хятадын компаниуд тус улсын эрчим хүч, харилцаа холбооны салбарт багагүй хөрөнгө оруулсан тул тэдгээрийн эрх ашгийг үл тоомсорлох нь урьдчилан таамаглахын аргагүй үр дагаварт хүргэнэ гэж Оксфордын эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн Хятадын эрчим хүчний хөтөлбөрийн захирал Михал Мейдан үзэж байна.

Венесуэлийн боломж

Венесуэлийн нефть бол хүнд, хүхэрлэг нефть бөгөөд түүнийг боловсруулахад тусгай тоног төхөөрөмж шаардлагатайгаас гадна ажилчид ур чадвар сайтай байх ёстой.

Дэлхийн хамгийн том олборлогч болох АНУ үндсэндээ хөнгөн нефть олборлодог бөгөөд түүнээс зөвхөн бензин гарган авдаг. Харин Венесуэлийн хүнд хүхэрлэг нефтийг боловсруулах явцад дизель түлш, асфальт, үйлдвэрлэлийн хэрэгцээний түлшийг гарган авдаг байна. Гэтэл өнөөдөр Венесуэлийн нефтэнд тавьсан хоригийн улмаас дэлхий даяараа дизелийн хомсдолд ороод байгаа билээ.

Тэгэхээр Венесуэлийн нефть дэлхийн зах зээлд дахин гарч ирэх нь АНУ-д ашигтай. Учир нь, Венесуэл улс АНУ-тай газарзүйн хувьд ойрхон бөгөөд нефть нь харьцангуй хямд. Түүнээс гадна Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн ихэнхийг нь Венесуэлийн нефтийг боловсруулахаар тоноглосон тул одоогийнхоос илүү үр дүнтэй /Америкийн нефтийг боловсруулахтай харьцуулахад/ ажиллах боломжтой.

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top