x

Ираны Дээд удирдагч эсэргүүцэгчидтэй ярилцахад бэлэн гэв

Ираны Дээд удирдагч Али Хаменеи бямба гарагт мэдэгдэл хийхдээ “эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүстэй төр засаг яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна, харин эмх замбараагүй байдалд турхирагчдыг байранд нь тавих ёстой” гэв.

Орон даяар эсэргүүцлийн ажиллагаа явагдаж эхэлснээс хойш тэрбээр анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн нь энэ юм.

А.Хаменеи нийслэл Техран хотноо олон нийтийн өмнө үг хэлэхдээ “нийгэм-эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа иргэд ба үймээн дэгдээгчид, тэднийг өдөөн турхирагчдыг хооронд нь ялгаж салгаж үзэх ёстой, эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүстэй албан тушаалтнууд ярилцах хэрэгтэй, харин үймээн дэгдээгчидтэй ярилцах нь ямар ч ашиггүй, тэднийг байранд нь тавих ёстой” гэсэн байна.

Үүний сацуу тэрбээр болж буй үйл явдалд АНУ, Израил болон Ираны бусад дайснуудыг буруутгажээ. Түүний хэлснээр, “дайснуудын” үйлдлийн улмаас Ираны мөнгөн тэмдэгт болох риалын ханш унасан байна.

Үнийн өсөлт, үндэсний валютын ханшийн уналтыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаануудын үеэр 12 хүн, тэдний дотор хүчний байгууллагуудын ажилтнууд амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлсэн байна. Харин хүний эрхийг хамгаалах байгууллагууд үүнээс олон хүн үрэгдсэн хэмээн үзэж байгаа ажээ. Тухайлбал, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын HRANA (Human Rights Activists News Agency) сүлжээний мэдээллээр, Ираны 25 мужийн 170 цэгт эсэргүүцлийн ажиллагаанууд болсон бөгөөд энэ үеэр 580 хүн баривчлагдсан байна. Курдын “Hengaw” байгууллагын мэдээгээр, 17 хүн амиа алджээ.

Мөн нийгмийн сүлжээг ашиглан эсэргүүцлийн ажиллагааг удирдан зохицуулж буй олон тооны админуудыг баривчилсан гэдгээ Ираны эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна. Тухайлбал, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгохын тул хуурамч мэдээлэл түгээсэн хэргээр Тегеран хотод 40 хүнийг саатуулжээ.

Ираны эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Инфляц 36 хувьд хүрч, риалын доллартой харьцах ханш хоёр дахин унажээ. Барууны орнуудын хоригууд улам чангарч, цэвэр ус, цахилгааны хангамж доголдож, энэ онд хямрал даамжирна гэж олон улсын санхүүгийн байгууллагууд таамаглаж байгаа нь олон нийтийн сэтгэл санааг тогтворгүй болгож байна.

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 6 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 10 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 14 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 21 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 28 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 32 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 35 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 52 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 13 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 35 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 42 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 54 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top