x

Швейцарт тав хоногийн гашуудал зарлав

Кран-Монтана цанын баазад шинэ жилийн шөнө болсон эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Швейцар улсад тав хоногийн гашуудал зарлажээ.

"Констеласьон" бааранд гарсан галд өртөн 40 хүн амиа алдаж, 119 хүн түлэгдэж гэмтсэнээс гадна хэд хэдэн хүн сураггүй алга болсон тухай Euronews мэдээллээ.

Гал гарах үед уг бааранд олон орны иргэд байжээ. Тэнд байсан Италийн зургаан иргэн сураггүй болоод байна. Баасан гаригт ослын газарт очсон Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мөрдөн шалгах ажиллагаа шуурхай, үр дүнтэй явагдаж байгааг онцолсон байна. Мөрдөгчдийн үзэж байгаагаар, гал гарсан гол шалтгаан нь оргилуун дарсны лонхны хүзүүнд уяж бэхэлсэн бенгалын гал байв.

Вале муж улсын Ерөнхий прокурор Беатрис Пиллу хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “дуу тусгаарлагч акустик хавтангаар хийсэн дүүжин таазанд шампанскны лонхыг хэт ойртуулан барьж буудуулснаас гал гарсан бололтой” гэлээ.

Дарсыг буудуулах үед оч үсэрснээс агшин зуурт гал авалцаж, танхим дахь агаарын хэм 1000-2000 градуст хүрч, хүчилтөрөгчийн агууламж 4 хувиас багассан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм орчинд тусгай хамгаалалтын хувцасгүй, маскгүй хүн амьд үлдэх боломжгүй юм. Гэрчүүдийн ярьснаар, гал авалцах үед шууд гадагшаа гүйн гарсан хүмүүс амь аврагдсан байна. Баарны хаалга нарийхан байсан тул хүмүүс галаас зугтан гарахад маш хэцүү байжээ.

“Констеласьон” баар 300 хүний багтаамжтай бөгөөд эмгэнэлт явдал болох үед тэнд 200 гаруй хүн байсан байна. Угаарын хийд хордсон, түлэгдэж гэмтсэн хүмүүсийг Швейцар, Герман, Итали, Францын эмнэлгүүдэд эмчилж байна.

Галд өртсөн хүмүүсийн дотор Францын хөл бөмбөгийн “Мец” багийн хагас хамгаалагч, ирээдүйтэй тоглогч гэгдэж буй 19 настай Тахирис Дос Сантос байсан бөгөөд тэрбээр галаас найз бүсгүйгээ авраад, өөрөө багагүй түлэгджээ.

"Le Constellation" баар нь нэгэн франц гэр бүлийн эзэмшилд байдаг бөгөөд тэд 2015 онд худалдан аваад засвар хийхдээ гал гарсан хагас подвалын шатыг нарийсгасан байна. Гэрийн эзний ярьснаар, сүүлийн 10 жилийн хугацаанд тус баарыг 3 удаа шалгасан бөгөөд бүх стандарт хэм хэмжээг хангасан байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 4 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 56 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 4 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 13 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 38 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 58 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 3 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 8 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 13 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 34 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 21 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 5 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top