x

COP17: Байгаль хамгаалалд ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахыг зөвлөв

Дэлхийн банкны мэргэжилт "Улс орнууд жилд байгаль хамгаалахад хамгийн багадаа 350 тэрбум ам.долларыг зарцуулбал хүлэмжийн хийг багасгаж, ган цөлжилтийг сааруулж чадна" гэж мэдэгдсэн. Харин манай эрдэмтдийн тооцоогоор Монгол Улс ДНБ-ийхээ ядаж 1 хувийг байгаль орчны хамгаалалд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Цаашлаад Монгол орны хэмжээнд зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч байдаг.

Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөж, 40.3 их наядад хүрчээ. Хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд өсөлтийн гол хөдөлгөгч "машин" болсон байна. Тэгвэл дээрх тооцоолол өдгөө нэжгээд тоон дүнгээр өссөн нь тодорхой. Манай ДНБ өнгөрсөн онд 40.3 их наяд төгрөгт хүрсэн гэвэл үүний ердөө ганцхан хувийг байгаль хамгаалалд зарцуулахад хангалттай хөрөнгө босохоор.

ХХI зуунд уур амьсгалын өөрчлөлтөөс болж гангийн эрчимшил нэмэгдэж, экосистемийн ядуурал улам бүр идэвхжих төлөвтэй байна. Бүр тодруулбал, яг одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн бараг 80 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна. Улаанбаатар хотын хаяа залгаа суурин газрууд төдийгүй хангайн бүс нутгуудад цөлжилтийн сүүдэр хэдийнэ нөмөрч, элсний нүүдэл эрчимтэй тэлж байгааг харж болно. Энэ бүхэн Монголыг цөлжилт бүхэлд нь залгих нөхцөл бүрдсэнийг нотлох баримт юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн биологийн олон төрөл зүйлүүдийн мөхөх, сэхэхийг шийдээд зогсохгүй, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй амьдрах орчин, цаашлаад хүнсний нөөцөд нөлөөлж эхэлсэн. Тэгвэл бид цаашид яах ёстой вэ? Олон улсын эрдэмтдийн зөвлөснөөр, байгаль орчин, экосистемээ хамгаалах хөрөнгө оруулалтын шийдлүүдийг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулахад оройтоогүйг сануулсаар байгаа юм гэж COP17 Зохион байгуулах Үндэсний хороо мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 12 цаг 3 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 12 цаг 24 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 12 цаг 32 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 16 цаг 50 мин Бид бол монголоид хүмүүс 17 цаг 3 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 17 цаг 22 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 17 цаг 43 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 18 цаг 1 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 14 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 18 цаг 31 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 18 цаг 31 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 19 цаг 25 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 20 цаг 53 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 21 цаг 49 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top