x

Уоррен Баффет Berkshire Hathaway-н ерөнхий захирлын албаа өглөө

Хөрөнгө оруулагч У.Баффет Berkshire Hathaway корпорацийн ерөнхий захирлын албан тушаалаас огцорч байгаа тухай телевизийн NBC News суваг мэдээлснийг Кazinform агентлаг уламжиллаа.

Өдгөө 95 настай тэрбээр алдагдалтай ажиллаж байсан нэхмэлийн компанийг дэлхийн хамгийн амжилттай ажиллаж буй актив удирдлагын компани болгож өөрчилсөн юм. Баффетын удирдлага дор АНУ-ын Небраска муж улс дахь Berkshire компани төмөр зам, даатгалаас эхлээд чихэр, мөхөөлдөсний үйлдвэр зэрэг янз бүрийн салбарт хөрөнгө оруулж байгаа юм.

Тэрбээр бизнесийн замналаа 12 настайдаа буюу 1942 онд анх эхлүүлж, 114,75 доллароор Cities Service компанийн хувьцааг худалдан авчээ. Тэрбээр энэ мөнгийг 6 настайгаасаа эхлэн хуримтлуулсан байна. 16 настайд нь түүний оруулсан хөрөнгө 53 мянган доллар болж өссөн бөгөөд тэрбээр 32 настайдаа саятан, 56 насандаа тэрбумтан болжээ. Өнөөдөр 150 тэрбумын хөрөнгөтэй Баффет дэлхийн хамгийн баян хүмүүсийн Bloomberg Billionaires чансаанд 10 дугаар байрт орж байгаа юм.

1964 оноос хойш тэрбээр Berkshire Hathaway-г хөрөнгө оруулалтын үндсэн хэрэгсэл болгон ашиглаж байгаа бөгөөд компанийн хувьцааны үнэ 5,5 сая хувиар өсжээ. Харьцуулахад, өнгөрсөн хугацаанд S&P 500 индексийн ханш ердөө 39 мянган хувиар өссөн байна. Өнөөдөр Berkshire Hathaway-гийн зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд доллароос давснаар дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтын 11 дүгээрт бичигдэж байна.

Berkshire-ийн эзэмшлийн хамгийн том компаниудыг нэрлэвэл: төмөр замын BNSF, даатгалын Geico компаниуд болон See’s Candy, Benjamin Moore, Duracell, Fruit of the Loom, Oriental Trading, Dairy Queen, Helzberg Diamonds зэрэг нэртэй брэндүүд юм.

Баффет өөрийн гол үзэл санаа болох “зөвхөн учрыг нь олдог зүйлд нь та хөрөнгөө оруул, үнэт цаасны зах зээлийг дийлж гарна гэдэг тун хэцүү” гэсэн үгээ байнга давтдаг. Тэрбээр Berkshire-ийг тэрбумтан Чарли Мангер-тай хамтран удирдаж байсан бөгөөд Мангер 2023 онд 99 насандаа нас баржээ.

Одоо Berkshire-ийн эрчим хүчний салбарын ерөнхий захирал, олонд төдийлөн танигдаагүй 63 настай Грег Абель корпорацийг удирдах бол Баффет даргаар үлдэх аж.

Хэдэн хоногийн өмнө Баффет Berkshire Hathaway-гийн хөрөнгө оруулагчдад хандан, албан тушаалаа өгөх гэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн захидлыг илгээсэн юм.

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top