x

Иранд эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна

Ираны нийслэл болон бусад томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал ням гаргаас хойш үргэлжилж байгаа тухай мэдээллийн хэд хэдэн агентлаг мягмар гарагт мэдээлжээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал эсэргүүцлийн жагсаал өрнөх гол шалтгаан болжээ. Жагсаалд Техран, Исфаханы томоохон их сургуулиудын оюутнууд нэгдсэн байна.

Жагсагчид болон цагдаа нарын хооронд "жижиг" мөргөлдөөн гарчээ. Хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Dpa агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал улс төрийн тэмцэл болж хувирсан байна. Жагсагчид "Дарангуйлагчид үх", "Хаан урт наслах болтугай" зэрэг уриа лоозон хашгирч байжээ. Эхнийх нь Ираны шашны удирдагч Аятолла Али Хаменеиг хэлж байж магадгүй байгаа бол сүүлийнх нь 1978-1979 оны Исламын хувьсгалаар Иранд түлхэн унагасан хаант засаглалыг сэргээхийг уриалж байгаа бололтой.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мягмар гарагт мэдэгдэхдээ, жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний “хууль ёсны шаардлагыг сонсохыг” Дотоод хэргийн сайддаа үүрэг болгосон гэжээ. Энэ нь “засгийн газар асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан хариуцлагатайгаар ажиллах боломжтой болохын тулд” шаардлагатай гэж тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

AFP агентлагийн мэдээлснээр, ард иргэдийн эсэргүүцэл ням гарагт Техраны гол захаас эхэлсэн бөгөөд эхлээд гар утас худалддаг, дараа нь бусад бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн эзэд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаас үүдэлтэй гипер инфляц болон үнийн огцом хэлбэлзлийг эсэргүүцэн дэлгүүрүүдээ хаажээ. Эдгээр хүчин зүйл нь импортын бараа худалддаг худалдаачдад голчлон нөлөөлж байна.

12 дугаар сарын 29-нд риалын ханш доод түвшинд хүрч унажээ. Нээлттэй валютын зах дээр 1 ам.доллар 1.4 сая орчим риалтай тэнцсэн нь албан ёсны ханшаас ихээхэн зөрүүтэй байв. Үүнтэй холбогдуулан Ираны Төв банкны захирал Мохаммед Реза Фарзин огцорчээ.

Ираны эдийн засаг өндөр инфляц ба Засгийн газрын цөмийн хөтөлбөртэй холбоотой барууны хоригийн дарамтанд байна. Ерөнхийлөгч Пезешкиан саяхан инфляц болон үнийн өсөлттэй тэмцэхээ амласан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 6 цаг 7 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 6 цаг 39 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 6 цаг 44 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 6 цаг 50 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 8 цаг 15 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 8 цаг 21 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 8 цаг 30 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 22 цаг 16 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 22 цаг 18 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 22 цаг 19 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 20 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 22 цаг 23 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top