x

Дэлхийн хамгийн том банк Оросоос гарч байна

Дэлхийн хамгийн том банкуудын нэг болох АНУ-ын Citigroup Орос улс дахь сүүлчийн активуудаа Renaissance Capital компанид зарснаар Оросоос гарч явж байгаагаа зарлалаа. Ингэхдээ 1:2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай тус банкны болон АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын цахим хуудсуудад мэдээлсэн байна.

Сүүлчийн актив буюу Орос дахь охин компани болох “Ситибанк”-ы хөрөнгийг Renaissance Capital компанид бүхэлд нь худалдсан бөгөөд зохих зөвшөөрлүүдийг авсан тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах ажээ. Оросын "Ренессанс Капитал - Финансовый консультант" компанийн оролцоотойгоор ийм хэлцэл хийхийг 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч В.Путин зөвшөөрч, тусгай зарлиг гаргасан байна.

Citigroup бол АНУ төдийгүй дэлхийн хамгийн том банкуудын нэг бөгөөд нийт актив нь 2,35 их наяд доллар ажээ. Тус банкны бүтцэд 1993 онд байгуулагдсан Оросын “Ситибанк” багтдаг байна. Мөн 2022 оны 10 дугаар сард “Уралсиб” банкийг худалджээ.

2024 оны 11 дүгээр сар хүртэл Орос дахь Renaissance Capital компанийн активууд нь Михаил Прохоровын холдингийн эзэмшилд байв. Дараа нь "Ренессанс Капитал - Финансовый консультант" компанийг топ менежерүүд нь худалдан авсан бөгөөд одоо активынх нь 99,99 хувь нь "РКИП" хувьцаат нийгэмлэгийн эзэмшилд байдаг ажээ. Харин тус нийгэмлэг хэний эзэмшилд байдаг нь тодорхойгүй байгаа юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 19 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 22 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top