Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулж буй олон улсын дүрслэх урлагийн 10 дахь удаагийн “Бээжин биенналь-2025” үзэсгэлэн энэ жил “Хамтын оршихуй” сэдвийн дор болж байна.
Соёл урлагийн газрын мэдээлснээр, тус үзэсгэлэнд дэлхийн 120 гаруй улс, бүс нутгийн уран бүтээлчдийн 600 гаруй бүтээлийг олон нийтэд дэлгэн толилуулж байгаа ажээ. Монгол Улсаас уран бүтээлч М.Ганзул, Н.Ринчин-Очир, Э.Урьхан, О.Ням-Очир, Ж.Энхдэлгэр нар оролцож байна.
Тус үзэсгэлэн БНХАУ-ын Үндэсний урлагийн музейд 2026 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл толилуулах юм.









