БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлал 12 дугаар сарын 30-нд Тайванийн ойролцоох тэнгисийн таван бүсэд болон агаарын орон зайд байлдааны буудлагатай цэргийн томоохон сургуулилалт хийнэ гэж Xinhua агентлаг өнөөдөр мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар, сургуулилалт орон нутгийн цагаар 08:00-18:00 цагт явагдана. Зүүн бүсийн командлалаас сургуулилалт болох таван бүсийн координатыг нийтэлжээ. Эдгээр нь Тайванийн хоолой, Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Филиппины тэнгист байрлаж байна.
Аюулгүй байдлыг хангах үүднээс бусад хөлөг онгоц, нисэх төхөөрөмжүүдийг байлдааны буудлагатай сургуулилалт явагдаж буй хугацаанд дээрх далайн бүс, агаарын орон зайд нэвтрэхгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: Xinhua



