x

В.Зеленский, Д.Трамп нар Орос, Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэнэ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийх үеэрээ улс орондоо аюулгүй байдлын баталгаа авахыг хүсэж байгаагаа мэдэгджээ.

Хоёр удирдагч ням гарагт буюу өнөөдөр АНУ-ын Флорида муж улсад уулзах бөгөөд Зеленский, Трамп нар Орос, Украины дайныг зогсооход чиглэсэн энхийн төлөвлөгөөний гол заалтуудыг хэлэлцэх төлөвтэй байна.

Зеленскийн нисэх онгоц бямба гарагт Украинаас хөөрсөн байна. Нислэгийн үеэр тэрбээр аудио холбоогоор дамжуулан сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр удирдагч шийдэгдээгүй үлдсэн бүх асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн Украины газар нутагтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, АНУ-аас харилцан тохиролцож болох санал ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Оросын тал Украиныг газар нутгийн хувьд буулт хийхийг шаардаж байгаа юм.

Зеленский хэлэхдээ, Украины хувьд аюулгүй байдлын найдвартай баталгаа байгаа эсэх нь хамгийн чухал хүчин зүйл гэдгийг онцлов. Хэрэв Ерөнхийлөгч Трамп үүнийг хүлээн зөвшөөрвөл талархах болно гэж тэрбээр хэлжээ.

Бямба гарагт Украины нийслэл Киев хот дахин Оросын томоохон довтлолтод өртжээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, нэг хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн хотын барилгын гуравны нэг орчим нь халаалтгүй болжээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.180.120)
    тэнэг хүнтэй тэнэгээр л ярих хэрэгтэй
    2026 оны 12 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 7 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 11 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 15 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 22 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 25 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 29 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 33 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 36 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 53 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 7 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 11 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 15 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 28 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 33 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 36 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 40 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 43 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 48 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 56 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top