x

АНУ-ын зүүн хойд нутгийг хүчтэй цасан шуурга дайрч, нислэгүүд цуцлагджээ

АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн шуурга дайрч, баярын дараах амралтын өдрүүдэд агаарын тээврийн үйлчилгээнд саатал үүсгэсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Нью-Йорк, Нью Жерси муж улсуудын эрх баригчид онц байдал зарлажээ.

АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас Нью-Йорк, Коннектикут муж улсуудад цас, мөстсөн бороотой шуурга шуурахыг анхааруулсан байна. Лонг-Айленд, Гудзоны хөндийг оролцуулан зарим бүсэд 30 см хүртэл цас орох төлөвтэй байгаа аж.

Нью-Йорк муж улсад 2022 оноос хойш ороогүй их хэмжээний цас орж магадгүйг захирагч Кэти Хочул анхааруулжээ. Цас их орох оргил үед цагт 5 гаруй см цас орох төлөвтэй байгаа бөгөөд зарим бүсэд цас, мөстсөн бороо орж магадгүй байна.

Пенсильвани муж улсын томоохон хэсэг, Массачусетс муж улсын ихэнх нутагт, Нью-Жерсигийн томоохон хэсэгт шуурганы сэрэмжлүүлэг гаргажээ. Эдгээр газруудад мөн онц байдал зарласан байна.

Нью-Йорк муж улсын баруун нутагт баасан гаргийн оройноос эхлэн цас орж, бямба гарагт ширүүсжээ.

FlightAware-ийн мэдээлснээр, АНУ-д баасан гарагт дотоодын болон олон улсын чиглэлд 1600 гаруй нислэг цуцлагдаж, 7800 гаруй нислэг хойшлогдсон байна. Нислэгүүдийн ихэнх нь Нью-Йорк хотын гурван том нисэх онгоцны буудал болох Жон Ф. Кеннеди, Ньюарк Либерти, ЛаГуардиядад цуцлагджээ. Үйл ажиллагаанд нь саатал гарч болзошгүйг нисэх буудлууд урьдчилан анхааруулсан байна.

Бямба гарагт 650 орчим нислэг цуцлагджээ. American Airlines, United Airlines, JetBlue Airways компаниуд шуурганы улмаас аяллын төлөвлөгөө нь тасалдаж болзошгүй зорчигчдын захиалгаа өөрчлөх хураамжийг тэглэсэн байна.

Нью Жерси, Пенсильвани муж улсуудад зарим авто зам, тэр дундаа муж хоорондын хурдны замууд дээр арилжааны тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Эрх баригчид шуурганы оргил үеэр зорчихгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 8 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 13 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 17 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 24 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 31 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 35 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 38 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 55 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 30 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top