Туркийн хууль сахиулах байгууллагууд өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, “Лалын улс” террорист бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэгдэж байсан 115 хүнийг баривчилжээ.
Баривчлагдсан хүмүүс Зул сарын баяр, Шинэ жилийн баярын үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж тус улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн байна.
Энэхүү ажиллагааг Туркийн янз бүрийн бүс нутагт явуулсан байна. Нэгжлэг хийх явцад тусгай албаныхан зэвсэг, сум хэрэгсэл хураан авчээ. Мөн хэд хэдэн сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Туркийн эрх баригчид аюулыг цаг тухайд нь илрүүлж чадсан нь тусгай албаныхан шуурхай ажиллагааны үр дүн гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Kazinform



