x

АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав

АНУ-ын Зэвсэгт хүчин Нигерид үйл ажиллагаа явуулж буй “Лалын улс” бүлэглэлийн террористуудад цохилт өгсөн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ. 

“Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар өнөө орой миний өгсөн тушаалаар Нигерийн баруун хойд нутаг дахь "Лалын улс"-ын адгийн этгээдүүдэд хүчтэй цохилт өглөө. Тэд олон жил, бүр хэдэн зууны турш гэм зэмгүй христийн шашинтнуудыг хэрцгийгээр хөнөөж байсан. Хэрэв тэд христийн шашинтнуудыг хөнөөхөө зогсоохгүй бол асар их үнээр төлөх болно гэж би анхааруулж байсан. Өнөө орой тэр нь биеллээ оллоо” хэмээн АНУ-ын засаг захиргааны тэргүүн “Truth Social” сүлжээнд бичсэн байна. 

“Дайны яам зөвхөн АНУ л гүйцэтгэж чадах төгс цохилтуудыг өгсөн” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Америкийн удирдагч мөн “исламын радикал террористуудыг цэцэглэн хөгжихийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж мэдэгдээд хэрэв радикалууд “христийн шашинтнуудыг хөнөөхөө үргэлжлүүлбэл”, “үхсэн террористуудын тоо” “үлэмж ихээр нэмэгдэнэ” гэдгийг нэмж анхааруулжээ.

Пентагоны тэргүүн Пит Хегсет X сүлжээнд Нигерийн эрх баригчдад хандан “хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Мөн "Лалын улс"-ын зэвсэгт этгээдүүдэд цаашид цохилт өгөх боломжийн талаар хэлэхдээ “үргэлжлэх нь гарцаагүй” гэж дурдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Энэхүү ажиллагааг "Нигерийн эрх баригчдын хүсэлтээр" явуулсан гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Африк дахь командлал X сүлжээнд мэдээлжээ. Ажиллагааны үеэр “Лалын улсын хэд хэдэн террористыг устгасан” байна.

Нигерид христийн шашинтнуудыг хамгаалах зорилгоор “исламын террористуудын” эсрэг авч хэрэгжүүлж болох цэргийн арга хэмжээнд бэлтгэхийг Пентагонд даалгаснаа Д.Трамп 11 дүгээр сарын 1-нд мэдэгдэж байсан юм. 

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top