x

Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 114 жилийн ойд зориулсан “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд энэ сарын 29-нд нээнэ.

Энэхүү үзэсгэлэнд Хүрдэн орчуулагч хааны долоон эрдэнэ, түүнийг төлөөлөх шадар долоон эрдэнийг онцлон үзүүлэх юм.

Богд хааны Монголын төрийн тусгаар тогтнолыг анх зориглон тогтоож чадсан, 1911-1924 онд бие даасан улсын дотоод зохион байгуулалтыг хийсэн, Монгол Улсын хил хязгаар, хууль цаазыг тогтоосон түүхэн үйлс зүтгэлийн гавьяаг тэмдэглэх Монголчуудын эрх чөлөөнд хүрсэн 12 дугаар сарын 29 түүхэн өдөр болно.

VIII Богд Жавзандамба хутагт бээр Монгол Улсын хувь заяаны түүхэн ээдрээтэй цаг үед Монголын төрийн тусгаар тогтнолыг анх манлайлан тогтоосон ба VIII Богдод 1911 онд монголын ард түмнээс олгосон алтан навчит өргөмжлөлийн дотор VIII Богдыг Очирдара, Дэмчог, Загарвард хэмээн нэрлэсэн байдаг. 1911 онд VIII Богд шашны тэргүүнээс төрийн хаан болоход Загарвард буюу Хүрдэн орчуулагч номт хаадын уламжлал ёсоор төрийн долоон эрдэнэтэй болгожээ.

Тэрбээр шашны тэргүүнээс төрийн хаан болж, хос ёст төрийн үүргийг нэгэн биедээ хүлээжээ. VIII Богдын монголын шашны тэргүүнээс төрийн хаан болсны гэрч нь төрийн долоон эрдэнэтэй болсон хэрэг явдал юм. Загарвард буюу Хүрдэн орчуулагч хаан их богд нь лагшны гучин хоёр их бэлгэ чанар, богд мэргэдийн наян сайн шинжтэй байдаг. Шагжамуни бурхан ч гучин хоёр лагшин бэлгэтэй. Ийм Хүрдэн орчуулагч хаан мэндлэх болгонд өлзийт совин болон одон мичдийн гайхамшигт үзэгдэл илэрдэг. Нар бол хүрдэн орчуулагч тэнгэрийн хааны эргүүлдэг том хүрдний хувилбар гэж үзнэ.

Хүрдэн орчуулагч хааныг мэндлэхтэй нэгэн зэрэг хүрдэн эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, хөлөг эрдэнэ, жанжин эрдэнэ гэх хаан төрийн долоон эрдэнэ ч гарч ирнэ. Хүрдэн орчуулагч хааны илд, арьс, орд харш, дээл, гутал, суудал, цэцэрлэгийг шадар долоон эрдэнэ гэх ба хүрд эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, хөлөг эрдэнэ, жанжин эрдэнийг тус тус төлөөлдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top