x

Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ

Европын орнуудын таван иргэний АНУ-д зорчих эрхийг хязгаарлах тухай шийдвэрийг Европын Комисс эрс шүүмжлээд, Европын Холбооны зохицуулалтын бие даасан байдлыг хамгаалахын тулд шаардлагатай тохиолдолд "хурдан, шийдэмгий" арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ. Уг таван албан тушаалтны дотор Европын Комиссын гишүүн асан Тьерри Бретон байна. 

"Үг хэлэх эрх чөлөө бол Европ дахь үндсэн эрх бөгөөд АНУ-ын хувьд мөн адил гол үнэт зүйл юм" гэж Европын Комиссын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Европын Холбоо бол "дүрэм журамд тулгуурласан нээлттэй нэгдмэл зах зээл" бөгөөд ардчилсан үнэт зүйлс, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэн эдийн засгийн үйл ажиллагаагаа зохицуулах  эрхээ хамгаалдаг гэдгийг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ. 

Тэрбээр хэлэхдээ, цахим үйлчилгээний талаарх Европын Холбооны дүрмийг "бүх компаниудын хувьд аюулгүй, шударга, тэгш өрсөлдөөний орчин"-ыг хангах зорилгоор боловсруулсан бөгөөд шударгаар, ялгаварлан гадуурхахгүйгээр хэрэгжүүлж байгаа гэв.

Европын Комисс АНУ-ын эрх баригчдаас тайлбар хийхийг хүссэн бөгөөд асуудлыг үргэлжлүүлэн шийдвэрлэж байгааг албан ёсны төлөөлөгч нэмж хэлэв.

Европын Холбооны орнуудын болон Их Британийн таван иргэнд визийн хязгаарлалт тогтоож байгаагаа АНУ-ын Төрийн Департамент мягмар гарагт мэдэгджээ. Эдгээр хүмүүс нь Америкийн нийгмийн сүлжээнүүдийн контентыг цензүүрдэхэд оролцсон гэж мэдэгдэлд дурдсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат ажиллагаа хариуцсан орлогч Сара Рожерс X (хуучнаар Twitter) сүлжээнд таван иргэний нэрийг нийтэлсэн байна. Тэрбээр Тьерри Бретоныг "Цахим үйлчилгээний тухай хуулийг санаачлагч" гэж үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: Xinhua

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 2 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 7 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 11 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 18 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 25 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 29 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 32 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 49 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top