x

Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ

Хэрэгт хамааралтай байж болох сая гаруй баримт бичиг олдсон тул Америкийн санхүүч, бэлгийн хүчирхийлэл үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой материалуудыг ил болгоход хэдэн долоо хоног шаардагдаж магадгүй гэж АНУ-ын Хууль зүйн яам лхагва гарагт мэдэгджээ.

Тэдгээр материалыг ил болгохын тулд Конгрессын хорооноос тогтоосон хугацаа хэдийн дууссан байна. Баримт бичгүүдийг илрүүлсэн талаар Хууль зүйн яамнаас нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, шинэ баримтууд хэзээ олдсоныг дурдаагүй боловч хохирогчдыг ил болгож болзошгүй мэдээллийг устгахаар тус яамны хуульчид шаргуу ажиллаж байгааг дурджээ.

“Баримт бичгүүд асар олон байгаа тул энэ үйл явц хэдэн долоо хоногийн турш үргэлжилж магадгүй” гэж тус яам мэдэгдсэн байна. Хууль зүйн яамны ажилтнууд хэрэгт холбоотой баримт бичгүүдийг хайж өргөн хүрээтэй шалгалт хийсэн талаараа хэдэн сарын өмнө мэдэгдсэний дараа шинэ баримт бичгүүд олджээ.

Харин Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын 11 сенатчийн зүгээс Хууль зүйн яамны хяналтын байгууллагад хандан тус яам тогтоосон хугацаанд баримт бичгүүдийг нийтэлж чадаагүй явдлыг шалгахыг шаарджээ.

Ж.Эпштейн болон түүний туслах Гислейн Максвеллтэй холбоотой хэргийн баримт бичгүүдийг дэлгэхийг АНУ-ын Засгийн газраас шаардсан хуулийг боловсруулагчдын нэг, Бүгд Найрамдах намын төлөөлөгч Томас Масси мэдэгдэхдээ, Хууль зүйн яам тогтоосон хугацаанд баримт бичгүүдийг дэлгээгүй тул “хууль зөрчсөн” гэлээ.

Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ “томоохон зүйлийг нуун дарагдуулах”-ыг оролдож байна хэмээн Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгажээ. “Америкчуудын асуулт бол тун энгийн: Энэ бол тэд юуг, яагаад нууж байна вэ?” гэж тэрбээр хэлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 7 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 11 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 18 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 21 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 25 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 29 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 33 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 49 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 11 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 24 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 32 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 39 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 52 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top