x

Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ

Америкийн дуучин Тейлор Свифт Зул сарын буяны аяныхаа хүрээнд янз бүрийн буяны байгууллагад 2 сая гаруй ам.долларын хандив өргөсөн тухай NBC News суваг мэдээлжээ.

Баярын өдрүүдэд илгээсэн хандивын талаар ашгийн бус байгууллагууд мэдээлж, дуучинд талархал илэрхийлсэн байна. Т.Свифт АНУ дахь өлсгөлөнгийн асуудалтай тэмцдэг “Feeding America” санд 1 сая ам.доллар, мөн Америкийн зүрхний өвчин судлалын холбоонд 1 сая ам.доллар хандивласан байна. Түүнчлэн амьдрал нь хүнд байгаа хөгжимчдөд тусламж үзүүлдэг MusiCares санд ч их хэмжээний хандив өргөжээ. Тус сан Дуу бичлэгийн академийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг байна.

Т.Свифтийн өргөсөн хандив шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд тус болно хэмээн Америкийн зүрхний өвчин судлалын холбоо онцолжээ. Мөн уг хандивыг хувийн шалтгаанаар өргөсөн бөгөөд энэ оны зургадугаар сард Тейлор Свифтийн аав Скотт Свифт титэм судасны бөглөрлийг арилгах мэс заслыг тав дахь удаагаа хийлгэсэн байна.

“Feeding America” сангийн ерөнхий захирал Клэр Бабино-Фонтено Т.Свифтэд гүн талархал илэрхийлж, баярын улиралд ийм төрлийн санаачилгууд онцгой ач холбогдолтой байдгийг онцолсон байна.

Мөн Кантри хөгжмийн академи Т.Свифтийн хандивт талархал илэрхийлж, эрүүл мэндийн асуудлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон уран бүтээлчдэд тусалдаг ACM Lifting Lives хөтөлбөрт зарцуулна гэдгээ мэдээлжээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top