x

В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав

Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский танилцуулаад, уг саналыг Украин, АНУ хамтран боловсруулсан гэж мэдэгджээ.

В.Зеленский Украин болон бусад орны сэтгүүлчдийн оролцсон хэвлэлийн хурлын үеэр уг төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Үүнд Украин улс аюулгүй байдлын баталгаа авах бөгөөд НАТО-гийн 5-р заалтын дагуу хамгаалалтаар хангагдана гэж заажээ. Мөн Украины зэвсэгт хүчин энхийн цагт 800 мянган алба хаагчтай хэвээр байх болно гэж тусгасан байна.

Төлөвлөгөөнд аюулгүй байдлын баталгааны хүрээнд Украин улс Европын Холбооны гишүүн болно гэж заажээ. Харин НАТО-гийн гишүүнчлэлийн талаар дурдаагүй байна.

Газар нутгийн асуудлын тухайд Донецк, Луганскийн зүүн бүс нутаг, Запорожье, Херсоны өмнөд бүс нутагт одоогийн цэргүүдийн байршил нь де-факто “зааглах шугам” болно гэж заажээ. Оросын тал зөвшөөрөхгүй байх төлөвтэй байгаа тул уг төлөвлөгөөнд Донецк дэх цэрэггүй бүсийн талаар хэлэлцэх санал багтсан бөгөөд Оросын цэргүүд гарах үед Украины цэргүүд үндсэндээ гарна гэж үзэж байна.

В.Зеленский мэдэгдэхдээ, үүнийг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гээд, нутаг дэвсгэрийн асуудал зэрэг чухал асуудлуудыг удирдагчдын түвшинд хэлэлцэх ёстой хэмээн хэлжээ. Тэрбээр Вашингтон Москватай хэлэлцсэний дараа Оросоос хариу хүлээж байгаагаа хэлсэн байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд, Москвагийн тавьсан нөхцөлүүдийг биелүүлээгүй тохиолдолд энх тайван тогтох боломжгүй гэсэн хатуу байр суурийг баримталж байна. Оросын хувьд, дөрвөн бүс нутгаас Украины цэргүүдийг гаргахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.180.120)
    орос буулт хийх хэрэггүй!
    2025 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 9 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 13 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 17 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 24 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 31 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 35 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 38 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 55 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 17 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 30 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 38 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 45 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 58 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top