x

Луврын музей хулгайн дараа аюулгүй байдлаа чангатгаж байна

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ.

Дэлхийн хамгийн алдартай музейд 10 дугаар сарын 19-нд дөрвөн хүн нэвтэрч, ойролцоогоор 102 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлан зугтсан нь тус байгууламжийн аюулгүй байдлын цоорхойг илчилсэн юм. Хулгайч нар музейн гадна ачаа өргөгч байрлуулж, Аполло галерейн тагт руу үсрэн гарч цонхыг нь хагалаад, өнцөг бутлагчаар шилэн хоргыг хагалж, 7 минутын дараа скүүтерээр зугтсан байна.

“Луврын музей 10 дугаар сарын 19-нд болсон хулгайгаас сургамж авч, аюулгүй байдлаа бэхжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна” гэж тус музей X хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүнчлэн музейн алдарт шилэн пирамидын эргэн тойронд хөдөлгөөнт цагдаагийн ангийг байрлуулсан бөгөөд ирэх жил музейн эргэн тойронд 100 камер байршуулна гэж мэдэгдсэн байна.

Цагдаа нар хулгайн хэрэгтэй холбогдуулан найман сэжигтнийг тогтоосон боловч үнэт эдлэлүүд одоо хүртэл олдоогүй байгаа юм. Энэ хэрэг нь “Мона Лиза” зэрэг үнэлж баршгүй урлагийн бүтээлүүдийг хадгалдаг Луврын музейн аюулгүй байдлын талаар асуудлыг хөндөхөд хүргэжээ.

Луврын музейн ажилтнууд музейн гаднах хананууд дээр хамгаалалтын камер хангалтгүй байсныг, мөн тагт огт хамгаалалтгүй байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хулгай нь сүүлийн хэдэн долоо хоногт музейд тулгарсан хэд хэдэн асуудлын нэг байсан бөгөөд ус алдсаны улмаас Египетийн эд өлгийн хэсгийн номууд сүйдсэнээс гадна ажилтнууд ажил хаясны улмаас музейг хэдэн өдрийн турш хэсэгчлэн хаахад хүрсэн билээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 6 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 11 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 15 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 22 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 29 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 33 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 36 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 53 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 7 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 11 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 14 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 33 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 35 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 40 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 42 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 48 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 55 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top