x

Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ

Ливийн армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад ба бусад дөрвөн хүн сууж явсан нисэх онгоц осолдсон шалтгааныг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлсэн тухай Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч мэдэгдлээ. Үүний тулд Ерөнхий прокурорын орлогчийн удирдлага дор дөрвөн прокуророос бүрдсэн мөрдөн шалгах багийг байгуулсан байна.

Өчигдөр орой 20:10 цагт Туркийн нийслэл Анкара хотын Эсенбога нисэх онгоцны буудлаас хөөрсөн Falcon 50 загварын жижиг нисэх онгоц 20:52 цагт радарын дэлгэцнээс алга болсон байна.

Онгоц Анкарагаас өмнө зүгт 70 км-ийн зайд орших Хайман дүүргийн Кессиккавак тосгоны нутагт, уулархаг газарт осолдон сүйрснийг тогтоосны дараа цагдаа нар, гал сөнөөгчид, эмч нарын багууд уг газар руу хөдөлжээ.

Хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад ба түүнийг дагалдан явсан төлөөлөгчид онгоцны ослоор амиа алдсантай холбогдуулан Ливийн засгийн газар улс орон даяар гурван хоногийн гашуудал зарласан байна. Энэ өдрүүдэд төрийн далбааг бөхийлгөж, албан ёсны ба баяр ёслолын бүх арга хэмжээг цуцлах юм. Тус улсад 24-25-ны өдрүүдэд Италийн ноёрхлоос чөлөөлөгдөж, Тусгаар тогтнолоо зарласны 74 жилийн ойг тэмдэглэх гэж байжээ.

Ерөнхий сайд Абдулхамид Дибейбе хэлэхдээ “энэхүү осол нь манай улс, зэвсэгт хүчин, бүх ливичүүдийн хувьд хүнд гарз хохирол боллоо. Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, хариуцлага, сахилга батын үлгэр жишээг үзүүлж байсан хүмүүсээ бид алдлаа” гэв.

Эх сурвалж: ANADOLU AJANSI

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 8 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 12 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 19 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 21 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 26 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 30 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 33 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 50 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 4 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 8 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 11 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 24 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 30 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 32 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 37 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 39 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 45 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 52 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top