x

АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ

Инфляцыг тооцсон АНУ-ын бодит ДНБ энэ оны III улиралд 4,3 хувиар /оны дүнгээр/ өссөн нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт боллоо. Энэхүү мэдээллийг тус улсын Худалдааны яамны дэргэдэх Эдийн засгийн дүн шинжилгээний товчоо мягмар гарагт нийтэлжээ.

Өсөлт өндөр гарсан нь хэрэглээний зардал, экспорт болон төрийн зардал өссөний зэрэгцээ импорт буурсантай холбоотой гэж эдийн засагчид дүгнэж байна. Dow Jones агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид ДНБ 3,2 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм.

“III улиралд ДНБ 4,3 хувиар өсөж, 3,2 хувь гэсэн таамаглалаас нэлээд давжээ. Блүүмбэргийн 61 эдийн засагчийн 60 нь буруу тооцоолсон байна, харин “ТРАМП” ба бусад зарим сод ухаантнуудын зөв байлаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп TruthSocial нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

“Сайн удирдлага, татварын ачаар ийм амжилтад хүрлээ. Хэрэглээний зардал ба экспорт мэдэгдэхүйц өсөж, импорт ба худалдааны алдагдал огцом буурч, инфляц байхгүй боллоо, Трампын эдийн засгийн алтан үе эрчээ авч байна” гэж тэрбээр дүгнэсэн байна.

Харин энэхүү мэдээ цацагдсаны дараа Америкийн хөрөнгийн зах зээлүүд идэвхгүй хариу үйлдэл үзүүлж, индексүүд ялимгүй өсжээ. Тухайлбал, S&P 500 индекс 0,3 хувиар, Dow Jones - 0,2 хувиар, Nasdaq -0,3 хувиар өссөн байна. Үүнд Д.Трамп нэлээд дургүйцэж, Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллыг буруутгажээ. “Сайн мэдээ түгэж буй үед зах зээл нэг л байрандаа байж, эсвэл унаж байгаа нь Уолл-Стритийн “толгойнууд” өмнөх шигээ биш байна гэсэн үг. Өмнө нь сайн мэдээ сонсогдоход зах зээл тэлдэг байсан, зах зээл өргөжиж буй үед ХНС-гийн шинэ дарга бодлогын хүүг бууруулаасай гэж би хүсэж байна” хэмээн Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 30 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 9 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 18 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 27 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 33 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 51 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 11 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 17 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 22 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 27 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 47 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 34 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 18 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top