x

Л.Эллисон Warner Bros.-той холбоотой хэлцэлд баталгаа гаргажээ

Paramount Skydance Corp. компани Warner Bros. Discovery-г (WBD) худалдан авах саналынхаа нөхцөлийг дахин хянаж, программ хангамж хөгжүүлэгч Oracle компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Ларри Эллисоны зүгээс 40.4 тэрбум ам.долларын хэмжээтэй хувийн, цуцлагдашгүй санхүүгийн баталгааг тусгасныг даваа гарагт мэдээлжээ. Энэ тухай Paramount компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. Ларри Эллисоны хүү, кино продюсер Дэвид Эллисон нь Paramount Skydance Productions компанийн тэргүүн юм.

Худалдан авах саналд оруулсан энэхүү засвар нь Warner Bros. Discovery компанийн захирлуудын зөвлөлийн гаргасан шүүмжлэлд хариу болгосон алхам байв. Тус зөвлөл Paramount-ын өмнөх саналыг хэт эрсдэлтэй гэж үзэж, Эллисоны гэр бүлийн өмнөх баталгаа нь хөрөнгийг шилжүүлэх боломжийг үгүйсгэхгүй тул найдвартай санхүүжилтийн эх үүсвэр гэж тооцох боломжгүй хэмээн мэдэгджээ. Шинэ саналд Ларри Эллисон уг хэлцлийг санхүүжүүлэх болон Paramount компанид учирч болзошгүй нэхэмжлэлийг өөрийн биеэр хариуцах үүрэг хүлээсэн байна. Мөн хэлцэл дуусах хүртэл итгэлцлийг цуцлахгүй, актив хөрөнгийг татан гаргахгүй гэдгээ амласан байна.

Paramount компанийн худалдан авах саналын нийт дүн 108 тэрбум ам.доллар болж байна. Warner Bros. Discovery-гийн хөрөнгийг 83 орчим тэрбум ам.доллароор үнэлж, зөвхөн Warner Bros. кино студи, HBO, HBO Max болон тоглоомын салбарыг худалдан авахаар тусгасан Netflix-ийн саналаас ялгаатай нь гэвэл, Paramount компани WBD-г бүхэлд нь, түүний дотор CNN, TNT, TBS, Discovery зэрэг дэлхий даяарх телевизийн сувгуудын сүлжээг хамтад нь худалдан авах зорилготой байгаа юм.

Paramount компанийн худалдан авах саналыг санхүүжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчид мөн оролцож байна. Үүнд Саудын Араб, Катар болон Абу-Дабигийн баялгийн сангууд 24 орчим тэрбум ам.долларын санхүүжилт олгож байгаа аж. Warner Bros. Discovery өмнө нь "гадаадын сангуудын оролцоо нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хүрээнд засгийн газраас нэмэлт шалгалт хийхэд хүргэж болзошгүйг" онцолж байсан юм.

Warner Bros.-той холбоотой хэлцлийн улс төрийн нөхцөл байдал

Warner Bros.-ийг худалдаж авахын төлөө Netflix болон Paramount компанийн хооронд өрнөж буй өрсөлдөөн аль хэдийн Цагаан ордны анхаарлыг татжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлаар хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж, Netflix компани WBD-г худалдан авбал кино, телевизийн салбар дахь тус компанийн зах зээлийн эзлэх хувь огцом нэмэгдэх тул “асуудал үүсгэж болзошгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр Paramount компанийн эзэмшилд байдаг CBS News суваг Цагаан ордны үйл ажиллагааг хэрхэн мэдээлж байгаад шүүмжлэлтэй хандсаар ирсэн бөгөөд өрсөлдөгч компаниудын алийг нь ч дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн “худал мэдээ” тараадаг хэмээн олонтаа буруутгаж ирсэн CNN сувгийн эзэмшигчийг солих шаардлагад онцгой анхаарал хандуулсан байна.

Netflix, Paramount компаниуд хоёулаа Цагаан ордонд өөрсдийн байр суурийг идэвхтэй лоббидож байна. Тухайлбал, Дэвид Эллисон CBS сувгийн ерөнхий редактороор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг талыг барьсан байдлыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Бари Вайсийг томилжээ. Түүний энэхүү томилгоо АНУ-ын консерватив хүрээлэлд өндөр үнэлгээ авсан байна.

Дээрх мэдээлэл нийтлэгдсэний дараа Paramount компанийн хувьцааны үнэ 5.5 орчим хувиар, WBD-ийнх 4.3 хувиар өссөн байна. Харин Netflix компанийн хувьцааны ханш 1 орчим хувиар буурчээ.

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 30 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 9 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 18 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 27 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 33 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 51 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 11 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 17 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 22 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 27 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 47 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 34 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 18 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top