x

Д.Трамп шинэ ангиллын байлдааны хөлөг онгоц бүтээх төлөвлөгөөг танилцуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн нэрэмжит шинэ ангиллын тэнгисийн цэргийн хөлөг онгоц зохион бүтээж, үйлдвэрлэх төлөвлөгөөгөө даваа гарагт танилцуулжээ.

Флорида дахь Мар-а-Лаго эдлэндээ Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Трампын зэрэглэлийн” Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд нь “манай улсын түүхэн дэх хамгийн том байлдааны хөлөг онгоц болно” гэж мэдэгдсэн байна. Шинэ санаачилгыг “Трампын зэрэглэлийн” хоёр хөлөг онгоцоор эхлүүлж, дараа нь 25 болгож нэмэгдүүлэх бөгөөд үүнийг “Алтан флот” гэж нэрлэх ажээ. “Трампын зэрэглэлийн” анхны хөлөг онгоцыг “USS Defiant” гэж нэрлэх гэнэ.

“АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин эдгээр хөлөг онгоцны загварыг надтай хамт гаргах болно, учир нь би гоо зүйн маш өндөр мэдрэмжтэй хүн” гэж Д.Трамп АНУ-ын Батлан ​​​​хамгаалахын сайд Пит Хегсет, Тэнгисийн цэргийн сайд Жон Фелан, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар оролцсон үйл ажиллагааны үеэр хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч “Америкийг томоохон хөлөг онгоцны үйлдвэрлэл эрхлэгч гүрэн болгон сэргээхээ” амласан юм. Хятадын тал далайн флотоо өргөжүүлж байгаад америкчууд санаа зовних болоод байгаа үед ийнхүү шийдвэрлэжээ.

Д.Трампын хэлснээр, эдгээр хөлөг онгоцыг цөмийн зэвсгүүдээр тоноглох боломжтой бөгөөд 30-40 мянган тонн жинтэй байх ажээ. Эдгээр хөлөг онгоц нь АНУ-ын Зэвсэгт хүчинд өөрийн ул мөрөө үлдээх гэсэн Д.Трампын ээлжит оролдлого болж байна. Түүний хувьд цэргийн алба хааж байгаагүй юм. Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг “USS Theodore Roosevelt” гэх мэтээр улс төрийн зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэдэг. Одоогоор Д.Трампын нэрээр нэрлэгдсэн байлдааны хөлөг онгоц байхгүй юм.

Д.Трамп өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн “зэвэрч муудсан” хөлөг онгоцнуудыг шүүмжилж байсан удаатай. Энэ оны хоёрдугаар сард болсон сонсголын үеэр Тэнгисийн цэргийн сайд Ж.Феланы хэлснээр, Д.Трамп зэвэрч муудсан Америкийн хөлөг онгоцнуудыг яах ёстой талаар олон удаа асууж байжээ.

Түүнчлэн Тэнгисийн цэргийн хүчнийг шинэ байлдааны хөлөг онгоцоор өргөжүүлэх төлөвлөгөө нь АНУ-ын цэргийнхэн Венесуэлийг бүслэн хаагаад буй үед гарч байна. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Тэнгисийн цэргийн хүчинд хандан Венесуэлд нэвтэрч, тус улсаас гарч буй хоригт өртсөн газрын тос тээвэрлэгч танкеруудыг саатуулахыг тушаажээ. АНУ одоогоор хоёр газрын тосны танкерыг хураан авсан бөгөөд гурав дахийг нь саатуулах гэж байгаа тухай мэдээлсэн байна.

“Хэрэв тэрбээр ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байвал, хэрэв тэрбээр хатуу түрэмгий байхыг хүсвэл энэ нь түүний хувьд сүүлчийнх нь байх болно” гэж Д.Трамп Мар-а-Лагод болсон үйл ажиллагааны үеэр Н.Мадурогийн талаар дурдан хэлжээ. Д.Трампын хувьд Н.Мадурогийн удирдаж буй Венесуэлийг мансууруулах бодисын наймааны төв гэж тодорхойлсоор ирсэн юм. Мөн Н.Мадуро огцрох нь “ухаалаг” алхам болно гэж хэлжээ. Харин даваа гарагт Н.Мадуро Д.Трампыг шүүмжилж, Венесуэлийг онилохоос илүүтэй АНУ-ын дотоод асуудалд анхаарсан нь дээр гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 8 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 12 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 16 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 23 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 30 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 34 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 37 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 54 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 8 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 12 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 15 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 29 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 34 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 41 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 49 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 56 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top