x

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид иргэдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 23-наас 25-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 24-нөөс 12-р сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг саяхан Meta болон YouTube-ийг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсан гэж үзлээ 9 мин БОУАӨ-ийн сайд шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзаж, COP17 хурлын бэлтгэлийг хэлэлцлээ 1 цаг 13 мин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабт айлчилж байна 1 цаг 23 мин Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болно 1 цаг 25 мин Нарны идэвхжил 2026-2027 онд оргил үедээ хүрнэ 1 цаг 30 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин тээврийн төслийн гүйцэтгэл 64 хувьтай байна 1 цаг 31 мин Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажил дуусжээ 1 цаг 34 мин Ираны эрх баригчид хөлбөмбөгчин Сердар Азмуны хөрөнгийг хураахаар төлөвлөж байна 4 цаг 18 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 19 мин Люксембургийн төлөөлөгчид "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцлаа 4 цаг 21 мин Өнөөдөр зарим нутгаар хур тунадас орно 4 цаг 24 мин “Монгол хүн-Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулга эхэллээ 5 цаг 1 мин Орон даяар зохион байгуулах “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 16 цаг 58 мин Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 19 цаг 13 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 19 цаг 13 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 19 цаг 14 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 19 цаг 14 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 19 цаг 15 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 19 цаг 16 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ...
Top